Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Езра 4:3 - Ариун Библи 2004

3 Гэвч Зеруббабел, Иешуа болон Израилийн эцгүүдийн бүлүүдийн бусад тэргүүнүүд тэдэнд —Манай Бурханд өргөө барилцахад та нарт бидэнтэй адил зүйл юу ч байхгүй! Харин Персийн хаан Корешийн бидэнд тушаасан ёсоор Израилийн Бурхан ЭЗЭНд зориулан бид өөрсдөө босгох болно гэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

3 Гэвч Зеруббабел, Иешуа болон Израилийн эцгүүдийн бүлийн бусад тэргүүнүүд тэдэнд —Манай Бурханд өргөө барих нь биднийх болохоос та нарынх биш! Персийн хаан Корешийн бидэнд тушаасан ёсоор Израилийн Бурхан ЭЗЭНд зориулан бид өөрсдөө босгох болно гэв.

Onani mutuwo Koperani




Езра 4:3
16 Mawu Ofanana  

Иеремиагийн амаар дамжуулсан ЭЗЭНий үгийг биелүүлэхийн тулд Персийн хаан Корешийн нэг дэх жилд Персийн хаан Корешийн сүнсийг ЭЗЭН хөдөлгөсөнд тэрээр хаанчлал даяараа тунхаглал илгээж, бичихдээ


Персийн хаан Корешийн эхний жилд Иеремиагийн амаар хэлүүлсэн ЭЗЭНий үгийг биелүүлэхийн тулд ЭЗЭН Персийн хаан Корешийн сүнсийг хөдөлгөж, Кореш өөрийн бүх хаанчлал даяар тунхаглаж, мөн үүнийг бичгээр зарлан,


“Персийн хаан Кореш ийнхүү өгүүлж байна. «Тэнгэрийн Бурхан, ЭЗЭН надад дэлхийн бүх хаанчлалыг өгөөд, Иуда дахь Иерусалимд Түүнд өргөө барихыг даалгав.


Түүний ард түмнээс та нарын дунд буй хэн ч бай, түүний Бурхан түүнтэй хамт байг! Түүнийг Иуда дахь Иерусалим уруу явуулж, Израилийн Бурхан, ЭЗЭНий өргөөг дахин бариул. Тэр бол Иерусалимд буй Бурхан мөн.


Иерусалим дахь Бурханы өргөөнд ирснийхээ хоёр дахь жилийн хоёрдугаар сард Шеалтиелын хүү Зеруббабел, Иозадакийн хүү Иешуа болон тэдний бусад ах дүү тахилч нар ба левичүүд, олзлогдогсдоос Иерусалимд ирцгээсэн бүх хүмүүс ажлыг эхэлсэн бөгөөд ЭЗЭНий өргөөний ажлыг хянуулахаар хориос дээш насны левичүүдийг томилов.


Тэгэхэд би тэдэнд хариулан —Тэнгэрийн Бурхан бидэнд амжилт өгнө. Тиймээс Түүний зарц нар болох бид босоцгоон барих болно. Харин та нарт Иерусалимд ямар ч хувь, эрх, эсвэл дурсгал ч байхгүй гэж хэлэв.


Би Корешт хандан «Тэр Миний хоньчин. Миний бүх хүслийг тэр гүйцэтгэнэ» гэв. Тэр Иерусалимд хандан «Чи босгогдоно», мөн сүмд хандан «Чиний суурь нь тавигдана» гэж айлдана”.


Миний боол Иаков, Миний сонгосон Израилийн төлөө Би мөн чамайг нэрээр чинь дуудсан. Хэдийгээр чи Намайг танихгүй ч, Би чамд хүндэт цол өгнө.


Харагтун, Би та нарыг сүрэг чонон дундах хонь мэт илгээж байна. Тиймээс та нар могой шиг хурц ухаантай, тагтаа шиг гэмгүй бай.


Өнөөх Самари эмэгтэй —Та Иудей хүн байж Самари эмэгтэй надаас яагаад уух юм гуйна вэ? гэв. (Учир нь иудейчүүд самаричуудтай харьцдаггүй байжээ.)


Бурханы өмнө зүрх чинь зөв биш учир энэ үйлсэд чиний хэрэг, чиний оролцоо байхгүй.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa