27 Михмасын эрчүүд зуун хорин хоёр,
Рама ба Гебагийн хөвгүүд зургаан зуун хорин нэг,
Бетел ба Аин эрчүүд хоёр зуун хорин гурав,
Михмасын эрчүүд зуун хорин хоёр,
Тэр Аиатад ирж, Мигроноор дамжин Михмашт нөөцөө хадгална.
Саул өөртөө Израилиас гурван мянган эрчүүдийг сонгон авснаас хоёр мянга нь түүнтэй хамт Михмаш болон Бетелийн уулархаг нутагт байсан ба нөгөө нэг мянга нь Ионатантай хамт Бениамины Гибеад байв. Харин үлдсэн хүмүүсийг тэр өөр өөрсдийн майхан уруу нь буцаав.
Филистчүүдийн цэргийн анги Михмашийн гармаар гарав.
Филистчүүд Израильтай байлдахаар цугласан нь гурван мянган тэрэг, зургаан мянган морин цэрэг ба далайн эргийн элс мэт тоо томшгүй олон хүмүүс байв. Тэд ирж, Бет-авены зүүн талд, Михмашт буудаллав.