1 Тэгэхлээр анхны гэрээ нь энэ дэлхийд хамаатай ариун газар ба үйлчлэлийн зарлигуудтай байжээ.
1 Тэгэхлээр анхны гэрээ нь энэ дэлхийн ариун юмс ба үйлчлэлийн тогтоолуудтай байж.
Би тэдний дунд оршин байхын тулд Надад зориулан тэд ариун газрыг бариг.
Хэрэв тэд өөрсдийн хийсэн бүхнээс ичих аваас тэдэнд өргөөний загвар, түүний бүтэц, түүний орох гарах хаалга, түүний хамаг загвар, түүний хамаг тогтоол ба хамаг хуулийг мэдүүл. Тэдний нүдний өмнө үүнийг бич. Ингэснээр тэд үүний бүхэл загвар болон үүний хамаг тогтоолыг сахиж, тэдгээрийг үйлдэх юм.
Ингэж та нараас өмнө хийгдэж байсан эдгээр жигшүүрт заншлын аль нэгийг та нар (тэдгээрээр өөрсдийгөө бузарлахгүйн тулд) үл үйлдэн, Миний шаардлагуудыг сахих ёстой. Би бол ЭЗЭН, та нарын Бурхан” гэв.
Тиймийн тул тэд Миний зарлигаас шалтгаалсан нүглийг үүрэхгүйн тулд, зарлигийг гутааснаас болж үхэхгүйн тулд үүнийг сахих ёстой. Би бол тэднийг ариусгадаг ЭЗЭН болой.
Тэд өглөө болтол үүнээс юуг ч үлдээх ёсгүй бөгөөд ясыг нь хугалж болохгүй. Дээгүүр Өнгөрөх баярын бүх тогтоолын дагуу тэд түүнийг сахих ёстой.
Тэд хоёулаа Эзэний аливаа тушаал шаардлагыг гэм зэмгүйгээр дагаж, Бурханы өмнө зөвт байлаа.
Тэд бол израильчууд бөгөөд үрчлэл, алдар, гэрээнүүд, Хуулийн гардуулалт, үйлчлэл ба амлалтууд нь тэднийх юм.
Хэн нэг нь та нарыг Христийн дагуу биш, харин ертөнцийн үндсэн зарчмууд, хүний уламжлалын дагуух гүн ухаан болон хоосон мэхлэлээр олзлох вий хэмээн сэрэмжлэгтүн.
Тэр “шинэ” гэж айлдахдаа анхныхыг хуучин болгов. Хуучирч, удсан юмс алга болоход бэлэн байдаг.
Тэрээр ариун газрын болон жинхэнэ асрын үйлчлэгч болсон юм. Уг асрыг хүн бус, харин Эзэн босгожээ.
Хэрэв тэрхүү анхны гэрээ гэм зэмгүй байсансан бол хоёрдахийг нь хайх шалтаггүй байх байсан.
Учир нь Христ жинхэнэ юмны хуулбар болох гараар хийгдсэн ариун газарт ороогүй. Харин эдүгээ бидний төлөө Бурханы оршихуйд үзэгдэхийн тулд тэнгэрт өөрт нь орсон билээ.