Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Еврей 8:9 - Ариун Библи 2004

9 «Энэ нь Би тэднийг Египетийн нутгаас дагуулан гарахаар гараас нь хөтөлсөн тэр өдөр Эцгүүдтэй нь байгуулсан гэрээтэй адилгүй юм. Яагаад гэвэл тэд Миний гэрээн дотор байгаагүй бөгөөд Би тэднийг үл хайхрав» гэж Эзэн айлдаж байна.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

9 «Энэ нь Би тэднийг Египет нутгаас гаргахын тулд Эцэг өвгөдийнх нь гараас хөтөлсөн тэр өдөр Тэдэнтэй байгуулсан гэрээтэй минь адилгүй юм. Учир нь тэд Миний гэрээн дотор байгаагүй Би ч тэднийг хайхраагүй» гэж Эзэн айлдаж байна.

Onani mutuwo Koperani




Еврей 8:9
44 Mawu Ofanana  

Харин Лотыг тээнэгэлзэхэд тэр хүмүүс түүний гараас болон эхнэрийнх нь, мөн хоёр охиных нь гараас зууран авав. Учир нь ЭЗЭН түүнд өршөөнгүй ханджээ. Тэгээд тэд түүнийг гадагш гарган, хотын гадна аваачив.


Үнэнч шударгыг Бурхан үнэхээр орхихгүй, бузар мууг үйлдэгчдийг Тэрээр дэмжихгүй юм.


Тэр Өөрийн хүмүүсийг баяр хөөртэйгөөр, Өөрийн сонгосон хүмүүсийг баярт уухайтайгаар гарган авчирсан.


Та Өөрийн хүмүүсийг хонин сүрэг мэт Мосе ба Аароны гараар удирдсан.


Харин өөрсдийн эцэг өвгөд шиг урван, мэхэлжээ. Тэд мэхлэгч нум шиг хазгай туссан.


Миний тэдэнд тушаасан замаас тэд хурдан эргэжээ. Тэд өөрсдөдөө цутгамал тугал бүтээж, түүнд мөргөж, түүнд тахил өргөөд, “Израильчууд аа, энэ бол та нарыг Египетийн нутгаас гаргасан та нарын бурхан юм” гэцгээж байна гэв.


Тэгэхэд Бурхан —Харагтун, Би гэрээ байгуулах гэж байна. Бүх дэлхийд ямар ч үндэстний дунд бүтээгдээгүй гайхамшгуудыг Би чиний бүх ард түмний өмнө үйлдэнэ. Чиний дунд нь амьдарч байгаа ард түмэн бүгдээрээ ЭЗЭНий үйлсийг харах болно. Учир нь Миний чамд хийх гэж байгаа үйлс нь аймшигтай юм.


Хайртыгаа түшсээр цөлөөс ирэгч энэ хэн юм бэ? —Алимын модон дор би чамайг сэрээлээ. Тэнд чамайг эх чинь төрүүлэх гэж өвдөж байсан бөгөөд тэнд тэрээр төрүүлэх гэж өвдөж, чамайг төрүүлсэн билээ.


Тэр хоньчин мэт сүргээ хариулж, Өөрийн мутарт хургануудаа цуглуулан цээжиндээ тэврээд, хургатай хонийг алгуур хөтөлнө.


Учир нь Би бол чиний баруун гараас атгадаг чиний Бурхан ЭЗЭН билээ. Би чамд «Бүү ай. Би чамд тусална» гэж айлдаж байна.


Төрүүлсэн бүх хөвгүүдийнх нь дунд түүнийг хөтлөх хүн алга. Өсгөсөн бүх хөвгүүдийнх дунд түүнийг гараас нь түших хүн ч алга.


Тэдний бүх л зовлонд оролцон Тэр зовсон бөгөөд Түүний оршихуйн тэнгэр элч тэднийг аварсан. Өөрийн хайр, өршөөл дотор Тэр тэднийг аварсан. Тэрээр эртний бүхий л өдрүүдэд тэднийг өргөн, явсан билээ.


Тэр нь эцэг өвгөдийг нь Египетийн нутгаас гаргахын тулд гараас нь барьсан тэр өдөр тэдэнтэй байгуулсан гэрээ буюу хэдийгээр Би тэдэнд нөхөр нь байсан боловч тэдний зөрчсөн Миний гэрээтэй адил биш юм” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


ЭЗЭНий оршихуй тэднийг тараасан бөгөөд Тэрээр тэднийг ойшоож үзэхээ болино. Тэд тахилч нарыг үл хүндэтгэж, ахмадуудыг эс хайрлав.


Учир нь Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. “Би бас чиний үйлдсэнчлэн чамд үйлдэнэ. Чи гэрээг зөрчсөнөөрөө тангаргийг жигшсэн.


Би чиний хажуугаар өнгөрч, чамайг харсанд, харагтун, чи хайрлуулах насан дээр байжээ. Тиймээс Би хормойгоо чиний дээгүүр дэлгэж чиний нүцгэнийг бүтээсэн. Би бас чамд тангараглан, чамайг Минийх болгохоор чамтай гэрээнд нэгдсэн» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


Та нар Надад шатаалт тахилууд, идээн өргөлүүдийг өргөсөн ч Би хүлээн авахгүй. Түүгээр ч барахгүй та нарын тарган малын эвийн тахилууд уруу ч харахгүй.


Та нарын хийдэг хоёр дахь зүйл бол энэ байна. Та нар ЭЗЭНий тахилын ширээг нулимс, уйлаан ба ёолох дуугаар бүтээдэг. Яагаад гэвэл Тэр цаашид өргөлийг ойшоохгүй, түүнийг та нарын гараас тааламжтайгаар хүлээн авахгүй.


Есүс тэр хүнийг гараас нь хөтөлж тосгоноос гаргаад, нүд уруу нь нулимсны дараа, түүн дээр мутраа тавиад түүнээс —Чи ямар нэгэн юм харж байна уу? гэж асуухад,


Үзэгтүн, яг одоо Эзэний мутар чам дээр байна. Чи сохорч, хэсэг хугацаанд нар үзэхгүй гэв. Тэр даруй харанхуй, униар түүнийг бүчин авахад, тэр хөтлөх хүн хайн тэмтчин байлаа.


Энэ хүн Египетийн нутаг, Улаан тэнгист болон цөлд дөчин жилийн турш гайхамшиг болоод тэмдгүүдийг үзүүлэн явахдаа тэднийг удирдаж байсан.


Саул газраас босов. Нүд нь нээлттэй хэрнээ тэр юу ч харж чадахгүй байлаа. Тэд түүнийг гараас нь хөтөлсөөр Дамаскт авчрав.


Энэ нь үлгэрлэсэн зүйл юм. Учир нь тэр хоёр эмэгтэй бол хоёр гэрээ юм. Нэг нь Синаи уулаас гаралтай. Тэр бол боолчлолд орох хүүхдүүдийг төрүүлэх Хагар байжээ.


Хореб ууланд Израилийн хөвгүүдтэй байгуулсан гэрээнээс нь гадна ЭЗЭНий Мосед тушааж, Моабын нутагт израильчуудтай байгуулсан гэрээний үгс нь энэ болой.


Чиний Бурхан ЭЗЭНий гэрээнд нэгдэж, ЭЗЭН Бурханы чинь өнөөдөр чамд хандан өргөж байгаа тангарагт оролцохоор ЭЗЭН Бурханыхаа өмнө зогсож байна.


хүмүүс “Тэдний өвөг дээдсийн Бурхан ЭЗЭН Египетийн нутгаас тэднийг гаргахдаа байгуулсан гэрээг тэд хаяж,


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa