Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Еврей 7:11 - Ариун Библи 2004

11 Хэрэв төгс төгөлдөр байдал нь Левийнхний тахилчийн үүргээр ирдэг байсан юм бол (Учир нь үүн дээр үндэслэн хүмүүст Хууль өгдөг байв) юунд Аароны хэргэмийн дагуу нэрлэгдэлгүй, Мелхизедекийн хэргэмийн дагуу гарч ирэх өөр тахилч цаашид хэрэгтэй болов?

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

11 Төгс төгөлдөр байдал нь Левийнхний тахилчийн үүргээр ирдэг байсан юм бол (Учир нь үүн дээр үндэслэн хүмүүст хууль өгдөг байв) юунд Аароны хэргэмийн дагуу нэрлэгдэлгүй, Мелхизедекийн хэргэмийн дагуу гарч ирэх өөр тахилч цаашид хэрэгтэй болов?

Onani mutuwo Koperani




Еврей 7:11
17 Mawu Ofanana  

Би Бурханы нигүүлслийг хүчингүй болгохгүй. Учир нь хэрэв зөвт байдал нь Хуулиар ирдэг бол Христ дэмий үхсэн аж.


Түүнчлэн бид ч мөн хүүхэд байхдаа ертөнцийн үндсэн юмсын дор боолчлолд байсан.


Харин одоо та нар Бурханыг таньж, тэр ч байтугай Бурхан та нарыг танисан атал та нар чинь юунд дорой буурай, зохисгүй үндсэн юмс уруугаа дахин буцаж очин, бүр дахин боолчлогдохыг хүснэ вэ?


Бурханаар Мелхизедекийн хэргэмийн дагуу Тэргүүн Тахилч болон өргөмжлөгдөв.


бас өөр газар “Чи бол Мелхизедекийн хэргэмийн дагуу Мөнхийн Тахилч юм” гэж Айлдагч нь алдаршуулсан юм.


Мелхизедекийн хэргэмийн дагуу үүрд Тэргүүн Тахилч болж, бидний төлөө урд маань гүйгч адил Есүс тийшээ орсон билээ.


Учир нь Абрахам Мелхизедектэй уулзах үед Леви эцгийнхээ ууцанд байсаар байв.


Тахилчийн үүрэг өөрчлөгдөхөд хууль ч өөрчлөгдөх зайлшгүй байдал бий болдог ажгуу.


Учир нь өөрийнх нь талаар эдгээр зүйлс яригдаж буй тэр хүн өөр овогт харьяалагдсан бөгөөд тэр овгоос хэн ч тахилын ширээнд үүрэг гүйцэтгээгүй юм.


Хэрэв Мелхизедектэй адил өөр тахилч гарч ирсэн юм бол энэ нь улам ч тодорхой юм.


(үнэндээ тэд андгайгүйгээр тахилч нар болсон ажээ. Харин Тэр Өөрт нь “Эзэн тангарагласан бөгөөд Өөрийн санаагаа өөрчлөхгүй. Чи үүрд Тахилч байна” гэж айлдсан Нэгэний андгайгаар болсон юм)


Хэрэв тэрхүү анхны гэрээ гэм зэмгүй байсансан бол хоёрдахийг нь хайх шалтаггүй байх байсан.


Эдгээр нь ийнхүү бэлтгэгдмэгц, тахилч нар үйлчлэлийг гүйцэтгэхээр эхний асарт байнга ордог бөгөөд


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa