Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Еврей 6:7 - Ариун Библи 2004

7 Учир нь өөр дээр нь үргэлж асгарах бороог уудаг, өөрийг нь эдлэгсдэд ашигтай тэжээлийг ургуулдаг газар нь Бурханаас ерөөл авдаг.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

7 Дээр нь үргэлж асгарах бороог уудаг, өөрийг нь эдлэгсдэд ашигтай ургамал гаргадаг газар нь Бурханаас ерөөл авдаг.

Onani mutuwo Koperani




Еврей 6:7
17 Mawu Ofanana  

Тэгээд Бурхан —Газар дэлхий нялх ногоо, үрт ургамал, үрт жимсний модыг төрөл төрлөөр нь ургуулаг! гэсэнд тэр нь ёсоор болжээ.


Иаков ойртон очиж, түүнийг үнссэнд эцэг нь хувцсыг нь үнэртээд, түүнийг ерөөн адислаж, —Миний хүүгийн үнэр нь ЭЗЭНий ерөөсөн хээрийн үнэр байна.


Үртэй уутаа үүрэн, уйлан цааш нааш явдаг хүн Багцалсан тариагаа авч ирэн, баясгалантай дуутайгаар заавал дахин ирнэ.


Тэрээр ЭЗЭНээс ерөөлийг, Авралынхаа Бурханаас зөвтгөлийг хүртэх болно.


Учир нь Би ангамал хөрсөн дээр ус асгаж, хуурай газар дээр горхи урсгана. Би чиний үр ач нарын дээр Өөрийн Сүнсийг асгаж, хойч үед чинь Өөрийн ерөөлийг өгнө.


Би тэднийг болон Миний толгодын эргэн тойрон дахь газруудыг ерөөл болгоно. Цаг улиралд нь Би бороог оруулах болно. Тэр бол ерөөлийн бороо болох билээ.


Зөв шударгыг тариалж, энэрэнгүйгээр хурааж ав. Боловсруулаагүй газраа хагал. Учир нь ЭЗЭН чиний дээр зөв шударгыг асгахаар ирэх хүртэл Түүнийг хайх цаг нь одоо билээ.


зургаа дахь жилд Би та нарт Өөрийн ивээлээ үзүүлж, гурван жилийн ургацыг гарган авчрах юм.


Миний өргөөнд хоол хүнс байхын тулд бүхий л аравны нэгээ агуулахад авчир. Би та нарын төлөө тэнгэрийн цонхыг нээж, та нарын төлөө ивээлийг хальтал асгах эсэхийн талаар Намайг одоо үүгээр шалга” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.


Гуйдаг хүн бүр авна, эрж хайдаг хүн олно, тогшдог хүнд нээгдэнэ.


Шаргуу зүтгэдэг тариачин нь эхлээд ургацаа хүртэх ёстой.


Тийм учраас, ах дүү нар аа, Эзэнийг ирэх хүртэл тэвчээртэй байгтун. Харагтун, тариачин хөрсний үнэт бүтээгдэхүүнийг хүлээдэг. Ингэхдээ тэр эрт ба оройтож орох бороог ортол тэсвэртэйгээр хүлээдэг юм.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa