Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Еврей 4:3 - Ариун Библи 2004

3 Түүний ажлууд дэлхийн сууриас дууссан хэдий ч Түүний “«Тэд Миний амралт уруу орохгүй» гэж Би хилэгнэн андгайлсан” гэж айлдсанчлан итгэгч бид тэрхүү амралт уруу ордог.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

3 Түүний ажлууд дэлхийн сууриас дууссан хэдий ч Түүний “Би хилэн дотроо «Миний амралтад тэд эс орно» гэж андгайлсан” гэж айлдсанчлан итгэгч бид тэрхүү амралтад ордог.

Onani mutuwo Koperani




Еврей 4:3
15 Mawu Ofanana  

Бурхан Өөрийнхөө бүтээсэн бүгдийг харахад нэн сайхан байжээ. Үдэш болоод, өглөө болов. Тэр нь зургаа дахь өдөр болой.


Тиймээс Би уурандаа Үнэхээр тэд Миний амралт уруу орохгүй хэмээж андгайлсан”.


Учир нь ЭЗЭН тэнгэр, газар, далай болон тэдгээрийн дотор байгч бүгдийг зургаан өдөрт бүтээж, долоо дахь өдөрт амарсан. Тиймээс ЭЗЭН Амралтын өдрийг ерөөн, тэр өдрийг ариун болгосон юм.


Тэр тэдэнд хандан, “Энд амралт байна. Эцэж туйлдагсдад амралтыг өгөгтүн. Энд тайван байна” гэсэн боловч тэд сонсохгүй байх юм.


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Замууд дээр зогсож, хар. Сайн замтай эртний жимийг асууж, түүгээр алх. Та нар сэтгэлдээ зориулан амралтыг олох болно. Харин тэд «Бид алхахгүй» гэсэн юм.


Би та нарын дотроос тэрслэгчид болон Миний эсрэг гэм бурууг үйлдэгсдийг хөөнө. Би тэднийг түр сууж буй газраас нь гаргах боловч тэд Израилийн нутагт орохгүй. Тийнхүү та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно.


Энэ нь эш үзүүлэгчээр хэлүүлсэн нь биелэгдэхийн тулд байсан бөгөөд ингэхдээ «Би сургаалт зүйрлэлээр ам нээнэ. Би дэлхийн сууриас эхлэн нууцлагдсан зүйлсийг хэлэх болно» гэсэн байна.


Тэгээд Хаан Өөрийн баруун талд байгсдад хандан хэлэх нь “Миний Эцэгээр ерөөгдөгсөд өө, та нар нааш ир. Ертөнцийн сууриас та нарт бэлтгэсэн хаанчлалыг өвлөн авсугай.


Түүний өмнө биднийг ариун бөгөөд гэм зэмгүй байлгахын тулд Бурхан ертөнцийн сууриас урьд биднийг Түүний дотор сонгосончлон, хайраараа


«Тэд Миний амралтад орохгүй» гэж Би хилэгнэн андгайлав” гэжээ.


Учир нь хэрэв бид бат итгэлийнхээ эхлэлийг эцэс хүртэл бат сахивал Христийн хуваалцагчид болсон байна.


Тийм бишсэн бол, Тэр ертөнцийн сууриас хойш үргэлж зовох хэрэгтэй болно. Харин эдүгээ, үеийн төгсгөлд Өөрийгөө тахил болгон нүглийг зайлуулахын тулд Тэр нэг удаа үзэгдсэн юм.


Учир нь Тэр ертөнц бүтээгдэхээс өмнө урьдаас мэдэгдсэн боловч цаг хугацааны төгсгөлд та нарын төлөө үзэгдлээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa