Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Еврей 2:13 - Ариун Библи 2004

13 мөн “Би Түүнд найдна”, “Намайг болон Бурханы Надад өгсөн хүүхдүүдийг харагтун” гэжээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

13 мөн “Итгэлээ Би Түүнд тавина” “Намайг болон Надад Бурханы өгсөн хүүхдүүдийг харагтун” гэжээ.

Onani mutuwo Koperani




Еврей 2:13
16 Mawu Ofanana  

Есав хараагаа өргөн, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг олж хараад, —Чамтай хамт яваа эдгээр хүмүүс юун улс вэ? гэсэнд Иаков —Бурханаас таны зарц надад энэрэн нигүүлсэж өгсөн хүүхдүүд гэв.


Иосеф —Эд нар бол энд Бурханаас надад хайрласан миний хөвгүүд гэж эцэгтээ хэлэв. Эцэг нь —Одоо тэднийг над дээр авчир! Би тэднийг ерөөе! гэлээ.


Миний хоргоддог хад болох Бурхан минь. Миний бамбай, авралын эвэр, цайз хэрэм, хоргодох газар. Аврагч минь, Та намайг балмад явдлаас хамгаалдаг билээ.


Харагтун, үр хүүхэд бол ЭЗЭНээс ирдэг бэлэг, Умайн үр жимс бол шагнал юм.


Намайг хамгаалаач Бурхан, Учир нь би Таны дотор хоргоддог.


ЭЗЭН бол миний хад, миний цайз, миний аврагч, миний Бурхан, миний хоргоддог хад минь, миний бамбай, миний авралын эвэр, миний бэхлэлт юм.


Би ЭЗЭНд хандан “Миний хоргодох газар, миний бат цайз, Миний итгэдэг Бурхан минь” гэнэ.


Үзэгтүн, Бурхан бол миний аврал. Би итгэн, айхгүй. ЭЗЭН БУРХАН бол миний хүч ба миний дуу, Тэр миний аврал болов”


Гэвч Түүнийг няцалж, өвтгөх нь ЭЗЭНий таалал байв. Хэрэв Тэр Өөрийгөө нүглийн төлөөх тахил болгон өргөвөл, Тэр үр удмаа үзэж, Өөрийн өдрүүдийг уртасган, ЭЗЭНий хүсэл нь Түүний гарт цэцэглэх болно.


Тэр Бурханд найдаж байсан биз дээ. Хэрэв Бурхан Түүнийг таалдаг юм бол одоо л Түүнийг авраг. Энэ хүн чинь “Би бол Бурханы Хүү” гэсэн биз дээ гэцгээв.


Тэднийг Надад өгсөн Миний Эцэг бүхнээс аугаа бөгөөд тэднийг хэн ч Эцэгийн гараас булааж чадахгүй.


Учир нь та нар Христийн дотор тоо томшгүй сургагч нартай байж болох ч эцэг болох хүмүүс олон байхгүй. Учир нь би Христ Есүсийн дотор сайн мэдээгээр дамжуулан та нарын эцэг болсон.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa