12 “Таны нэрийг Би Өөрийн ах дүү нарт тунхаглана, Чуулганы дунд Таныг Би магтан дуулна”,
12 “Таны нэрийг Би Ах дүүстээ тунхаглана, Чуулган дунд Би Таныг магтах болно”,
ЭЗЭНийг магтагтун! Би шулуун шударга хүмүүсийн дунд болон чуулганд Бүхий л зүрхээр ЭЗЭНд талархал өргөнө.
Би Таны нэрийг ах дүүстээ хэлэх болно. Чуулганы дунд би Таныг магтах болно.
Их чуулганы дунд миний магтаал Танаас ирдэг. Түүнээс эмээгчдийн өмнө би өөрийн тангаргаа биелүүлнэ.
Би Таны зөв шударга байдлыг зүрхэндээ нууцлаагүй. Би Таны итгэлтэй байдал хийгээд Таны авралын талаар тунхагласан. Би Таны хайр энэрэл хийгээд Таны үнэнийг агуу их цуглаанаас нуугаагүй.
Есүс —Би ертөнцөд ил ярьсан. Би үргэлж бүх иудейчүүдийн цугладаг синагогт болон сүмд сургаал зааж байсан. Би нууцаар юу ч яриагүй.
тэнгэрт бүртгэгдсэн анх төрөгсдийн чуулган, бүгдийн Шүүгч Бурхан болон төгс болгогдсон зөвт хүмүүсийн сүнснүүд уруу ирсэн.