8 Есүс Христ өчигдөр ч, өнөөдөр ч хэвээрээ бөгөөд мөнхөд хэвээрээ байна.
8 Есүс Христ өчигдөр ч, өнөөдөр ч бас мөнхөд хэвээрээ.
Абрахам Беершебад сухай модыг тарьж, тэндээс Мөнхөд оршигч Бурхан ЭЗЭНий нэрийг дуудав.
Харин ЭЗЭНий хайр энэрэл Түүнээс эмээгчдийн дээр мөнхөөс мөнхөд болоод Түүний зөв шударга байдал үр хүүхдүүдийн үр хүүхдүүдэд хүрдэг.
Уулс бий болохоос ч өмнө, Таныг дэлхий ба ертөнцийг төрүүлэхээс ч өмнө, Үүрдээс үүрд мөнх хүртэл Та бол Бурхан.
Учир нь Таны мэлмийд мянган жил бол Өнгөрөн одож буй өчигдөр мэт, Эсвэл шөнийн манаа мэт буюу.
Бурхан Мосед —Би бол “Би байдаг” гэв. Тэгээд Тэр —Израилийн хөвгүүдэд чи “«Би байдаг» намайг та нар уруу илгээв” гэж хэл гэлээ.
Хэн үүнийг хийж гүйцэтгэсэн бэ? Хэн эхнээс нь түмэн үеийг бий болгосон бэ? ЭЗЭН Би бол эхлэлд ч, төгсгөлд ч байна. Би бол Тэр мөн”.
ЭЗЭН, Израилийн Хаан, түүний Чөлөөлөгч, түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна. “Би бол эхэн, Би бол эцэс. Надаас өөр Бурхан байхгүй.
“Учир нь ЭЗЭН Би өөрчлөгдөшгүй. Тийм учраас Иаковын хөвгүүд ээ, та нар сөнөхгүй.
Учир нь биднээр, тухайлбал надаар болон Силванаар, Тимотоор та нарын дунд тунхаглагдсан Бурханы Хүү, Христ Есүс нь “За ба үгүй” байгаагүй. Харин Түүний дотор “За” байгаа юм.
Учир нь Бурханы бүх амлалт Түүний дотор “За” гэдэг. Тиймд бид Бурханы алдрын тулд Түүгээр дамжуулан “Амен” гэдэг.
Та тэднийг бүтээлэг мэт эвхэх болно. Тэд хувцас адил бас өөрчлөгдөнө. Харин Та хэвээрээ, Таны жилүүд төгсөхгүй” гэдэг.
Аливаа сайн соёрхол ба аливаа төгс бэлэг нь дээрээс, гэрлүүдийн Эцэгээс бууж ирдэг. Түүнд өөрчлөлт ч байхгүй, өөрчлөгдөх сүүдэр ч байхгүй.
бидний Аврагч болох цорын ганц Бурханд, бидний Эзэн Есүс Христээр алдар суу, сүр жавхлан, ноёрхол, эрх мэдэл нь бүх цагаас өмнө, эдүгээ болоод мөнхөд байх болтугай. Амен.
Чи юу харснаа хуйлмал номд бичиж Ефес, Смирна, Пергам, Туатейр, Сардей, Филаделфи, Лаодикт буй долоон чуулганд илгээ гэв.
Иоханаас Ази дахь долоон чуулганд илгээв. Байгаа болон байсан, мөн хожим ирэх Түүнээс болон Түүний сэнтийн өмнө байх долоон сүнснээс,
Би бол байгаа болон байсан, мөн хожим ирэх Төгс хүчит Альфа ба Омега гэж Эзэн Бурхан айлдаж байна.