12 Иймд цуцсан гар, сульдсан өвдгөө тэнхрүүлэгтүн.
12 Иймд сульдсан гар, салгалсан өвдгөө тэнхрүүлэгтүн.
Мацаг барьснаас болж өвдөг минь сулран, Махан бие минь ч өөхгүйгээр эцэж ядарлаа.
Тэнхэлгүй гарыг хүчтэй болгон, суларсан өвдгийг бататгагтун.
Тэд чамд “Юунд чи гасална вэ?” хэмээн өгүүлбэл, чи “Ирж буй мэдээний учир юм. Хамаг зүрх хайлж, бүх гар суларч, хамаг сүнс доройтож, бүх өвдөг ус мэт хүчгүй болно. Харагтун, тэр нь ирж буй бөгөөд учрах болно” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна» гэв.
Хамаг гар суларч, хамаг өвдөг ус мэт болно.
Тэгэхэд хааны царай цонхийж, бодлууд нь түүнийг түгшээж, ташааных нь үе мөч суларч, өвдөг нь чичирч эхлэв.
Тэр хоосорсон байна! Тийм ээ, тэр эзгүйрэн сүйтгэгджээ. Зүрхнүүд хайлж, өвдгүүд чичирч байна. Өвчин бүх биеэр тархаж тэдний бүх нүүр зэвхий цайжээ.
Тэр өдөр Иерусалимд хандан “Сион оо, бүү ай. Гараа бүү унжуул.
Ах дүү нар аа, эмх журамгүй хүмүүст сануулж, хулчгар хүмүүсийг зоригжуулж, дорой буурай хүмүүст тусалж, бүх хүнд тэвчээртэйгээр хандахыг бид та нараас гуйж байна.
Сэтгэлээр унахгүй байж тэнхээгээ барахгүйн тулд Түүнийг санагтун. Тэрээр Өөрийнх нь эсрэг нүгэлтнүүдээс тийм эсэргүүцлийг тэвчсэн ажээ.
Та нарт хөвгүүд шигээ хандсан тэрхүү сэнхрүүллийг та нар мартжээ. “Миний хүү, Эзэний сахилгажуулалтыг хөнгөн үзэж болохгүй. Тэр чамайг зэмлэх үед сэтгэлээр бүү уна.