Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Еврей 10:5 - Ариун Библи 2004

5 Тиймээс Тэр ертөнцөд ирэхдээ “Та өргөл ба тахилыг хүсээгүй, Харин Та Надад бие бэлдсэн.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

5 Тиймээс Тэр ертөнцөд ирэхдээ “Та өргөл ба тахилыг хүсээгүй, Харин Та Надад бие бэлдсэн.

Onani mutuwo Koperani




Еврей 10:5
26 Mawu Ofanana  

Би чамайг тэр эмэгтэйтэй өс хонзонтой, Бас чиний үр хүүхдийг тэр эмэгтэйн үр хүүхэдтэй өс хонзонтой болгох болно. Тэр эмэгтэйн үр хүүхэд чиний толгойг няцалж, чи түүний өсгийг няцлах болно гээд


ЭЗЭН айлдаж байна. “Та нарын олон тахил Надад юу юм бэ? Би хуцын шатаалт тахилд, бордсон үхрийн өөхөнд бүр цадлаа. Надад бух, хурга, ямааны цус ч таалагдсангүй.


Ливан ч хүртэл шатаахад хангалтгүй, араатан амьтад нь ч шатаалт тахилд зориулахад хангалтгүй билээ.


Тийм учраас Эзэн Өөрөө чамд нэгэн тэмдэг өгнө. Үзэгтүн! Нэгэн онгон бүсгүй хүүхэдтэй болж, хүү төрүүлээд, Түүнийгээ “Иммануел” гэж нэрлэнэ.


Итгэлгүй охин, чи хир удаан үүгээр түүгээр явах юм бэ? Учир нь ЭЗЭН газар дэлхий дээр нэгэн шинэ зүйл бүтээв. Эмэгтэй хүн эрэгтэй хүнийг хүрээлнэ”.


Над уруу Шебагаас гүгэл, алс холын нутгаас чихэрлэг нишингэ ямар зорилгоор ирдэг вэ? Чиний шатаалт тахилууд зохисгүй бөгөөд чиний өргөлүүд Надад тааламжтай биш байна.


Түүнээс —Та ирэх ёстой Нэгэн мөн үү, эсвэл бид өөр нэгнийг хүлээх юм уу? гэж асуулгав.


тэнгэр элч —Ариун Сүнс чам дээр ирж, Хамгийн Дээдийн хүч чамайг бүрхэнэ. Тиймээс төрөх ариун нэгэн нь Бурханы Хүү гэж дуудагдах болно.


Иохан шавь нараасаа хоёрыг нь дуудаж, —Та ирэх ёстой Нэгэн мөн үү, эсвэл бид өөр нэгнийг хүлээх үү? гэж асуулгахаар Эзэн уруу илгээв.


Үг нь махан бие болж бидний дунд оршин, бид Түүний алдрыг харцгаасан. Энэ нь Эцэгийн цорын ганц Хүүгийн алдар бөгөөд нигүүлсэл ба үнэнээр дүүрэн байсан юм.


Харин цаг нь болоход Бурхан эмэгтэй хүнээс Хуулийн дор төрөх Өөрийн Хүүгээ илгээсэн юм.


Бурханлаг байдлын нууц нь агуу гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрнө. Махан биеэр илчлэгдсэн Тэр нь Сүнс дотор зөвтгөгдсөн, Тэнгэрт элч нарт харагдсан, Үндэстнүүдийн дунд тунхаглагдсан, Ертөнцөд итгэгдсэн, Алдар дотор дээш авагдсан юм.


Тэр анх төрсөн Түүнийг дахин дэлхийд авчрах үедээ “Бурханы бүх тэнгэр элч нар Түүнд мөргөгтүн” гэж айлджээ.


Энэхүү хүслээр бид Есүс Христийн нэг удаа бүгдийн төлөө биеэ өргөсөн өргөлөөр дамжуулан ариусгагдсан юм.


Тэгээд Би «Үзэгтүн. Бурхан минь, Таны хүслийг үйлдэхээр Би ирлээ. Миний тухай хуйлмал номд бичигдсэн» гэж хэлсэн” гэв.


Дээрхийг хэлэхдээ “Тахил ба өргөл, нүглийн төлөөх бүх шатаалт тахил ба өргөлийг Та хүсээгүй. Та тэднийг таалаагүй. (Эдгээр нь Хуулийн дагуу өргөгддөг)” гэсэн.


Тийнхүү хүүхдүүд нь цус ба махан биеийн тасархай болов. Түүнчлэн Тэр Өөрөө бас тасархай болсон. Ингэснээр Тэр үхлийн хүч буюу диаволыг үхлээрээ устгаж,


Тэрээр махан биеийнхээ өдрүүдэд Өөрийг нь үхлээс аварч чадах Нэгэнд чанга хашхиран, нулимсаараа залбирал болоод гуйлтуудаа өргөсөн. Тэр сүжигтэй байсан тул Бурхан Түүнийг сонссон билээ.


Учир нь тэргүүн тахилч бүр бэлэг хийгээд тахилыг өргөхийн тулд томилогдсон байдаг тул энэ тахилч ч мөн өргөх ямар нэгэн юмтай байх хэрэгтэй.


Биднийг нүгэлд үхүүлж, зөвт байдалд амьдруулахын тулд Тэр Өөрөө бидний нүглийг модон дээр биедээ үүрсэн. Учир нь та нар Түүний шархаар эдгээгдсэн билээ.


Олон мэхлэгчид ертөнцөд орж ирсэн. Тэд Есүс Христийг махан биеэр ирснийг хүлээн зөвшөөрдөггүй ажээ. Энэ бол мэхлэгч бөгөөд Христийг эсэргүүцэгч мөн.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa