Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Естер 9:3 - Ариун Библи 2004

3 Мужуудын бүх амбан захирагч, эрх баригчид, захирагчид болон хааны ажлыг гүйцэтгэж байсан хүмүүс хүртэл иудейчүүдэд туслав. Учир нь Мордехаигаас айх айдас тэднийг нөмөрчээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

3 Аймгуудын бүх засаг ноён, эрх баригч, захирагч болон хааны ажлыг гүйцэтгэгч түшмэдийг Мордехаигаас айх айдас нөмөрсөн тул тэд хүртэл иудейчүүдэд туслав.

Onani mutuwo Koperani




Естер 9:3
9 Mawu Ofanana  

Эдгээр нь Зеруббабел, Иешуа, Нехемиа, Сераиа, Реелаиа, Мордехаи, Билшан, Миспар, Бигваи, Рехум болон Баана нартай хамт ирцгээсэн юм. Израилийн ард түмний эрчүүдийн тоо бол


Тэгээд тэд Евфрат мөрний тэртээх мужуудын захирагчид ба хааны засаг ноёдод хааны зарлигийг уламжилсан бөгөөд тэд хүмүүсийг болон Бурханы өргөөг тэтгэн туслав.


Тэгээд хааны гүүш нар нэгдүгээр сарын арван гурав дахь өдөр дуудагдан Хаманы тушаасныг хааны ноёд, муж бүрийн захирагчдад, ард түмэн бүрийн ноёдод муж бүрд өөр өөрсдийнх нь бичгээр, ард түмэн бүрд өөрсдийнх нь хэлээр хаан Ахашверошийн нэрээр бичин илгээж хааны тамгат бөгжөөр тамгалжээ.


Муж бүрд, хот бүрд, хааны тушаал болон зарлиг хүрсэн газар бүхэнд иудейчүүдийн хувьд баяр хөөр, баясгалан болж найр, ёслолын өдөр болов. Нутгийн ард олны олонх нь иудейчүүд болов. Учир нь иудейчүүдээс айх айдас тэднийг нөмөрчээ.


Дараа нь тэр ийн хэлэв. —Хэрэв хаан үүнийг таалбал, хэрэв би хааны өмнө тааллыг нь олсон бол, мөн энэ хэрэг хаанд зөв санагдан, би түүний нүдэнд тааламжит болох аваас агаг хүн, Хаммедатагийн хүү Хаманы санаачилсан, хааны бүх мужууд дахь иудейчүүдийг устгахаар бичсэн захидлуудыг хүчингүй болгох зарлиг бичигдэг.


Тэгээд тэр цагт буюу гуравдугаар сард (энэ нь Сиван сар юм), хорин гуравны өдөр хааны гүүш нарыг дуудан, Энэтхэгээс Етиоп хүртэл үргэлжлэх зуун хорин долоон мужийн иудейчүүд, эрх баригчид, захирагчид, амбан захирагчдад иудейчүүдэд өөрсдийнх нь бичиг үсэг болон хэлээр бичүүлэхээс гадна муж бүрд өөрсдийнх нь бичиг үсгээр, ард түмэн бүрд өөрсдийнх нь хэлээр Мордехаин тушаасан бүгдийн дагуу бичүүлэв.


Тэгээд Небухаднезар хаан өөрийн босгосон хөргийн нээлтийн ёслолд оролцуулахаар удирдагчид, ноёд, амбан, сайд, засаг дарга нар, жасын нярав, шүүгчид, бүх мужийн захирагчдыг цуглуулахаар зарлиг илгээжээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa