Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Естер 9:18 - Ариун Библи 2004

18 Харин Сусын иудейчүүд тэр сарын арван гурав дахь болон арван дөрөв дэх өдөр цугларч, арван тав дахь өдөр нь амарцгаан, энэ өдрийг найр наадам баярын өдөр болгов.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

18 Харин Сусад буй иудейчүүд тэр сарын арван гуравны болон арван дөрөвний өдөр цугларч, арван тавны өдөр нь амарцгаан энэ өдрийг найр наадам, баярын өдөр болгов.

Onani mutuwo Koperani




Естер 9:18
7 Mawu Ofanana  

Уг захидлуудад хаан, хот бүрд буй иудейчүүдийг цуглан өөрсдийн амиа хамгаалах, мөн аль ч мужид, өөр үндэстэн иудейчүүдийг довтолбол, тэдний эсрэг довтлогчдыг байтугай, тэдний хүүхдүүд, эхнэрүүдийг устгах, алах, хүйс тэмтрэх мөн тэдний олзыг тонон дээрэмдэх эрхийг


Хааны тушаал, зарлигийг гүйцэтгэхэд бараг бэлэн болсон арван хоёрдугаар сарын (энэ нь Адар сар юм) арван гурав дахь өдөр, иудейчүүдийн дайснууд тэднийг эзэгнэхээр горилж байсан тэр өдөр энэ нь эсрэгээр эргэж, иудейчүүд өөрсдийг нь үзэн ядагчдыг эзэгнэв.


Тэр өдөр нийслэл Сусад алагдагсдын тоог хаанд мэдээлэв.


Тэгэхэд Естер —Хэрэв үүнийг хаан таалбал, өнөөдрийн зарлиг ёсоор үйлдэх нь маргааш мөн Сусад буй иудейчүүдэд зөвшөөрөгдөг. Хаманы арван хөвгүүн ч дүүжлүүрт дүүжлэгдэг гэж хэлэв.


Сусын иудейчүүд Адар сарын арван дөрөв дэх өдөр мөн цуглацгаан, Сусад гурван зуун хүнийг алсан боловч эд хөрөнгөнд нь гар хүрсэнгүй.


Хаан Ахашверошийн бүх муж даяар иудейчүүд тус тусын хотуудад өөрсдийг нь хорлохыг хүсэгчдэд халдахаар цуглацгаасан бөгөөд хэн ч тэдний эсрэг зогсож чадсангүй. Учир нь тэднээс айх айдас бүх ард түмнийг нөмрөв.


(Захидлууддаа тэр) жил бүрийн Адар сарын арван дөрөв дэх өдөр, мөн сарын арван тав дахь өдрийг тэмдэглэхийг үүрэг болгов.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa