Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Естер 7:4 - Ариун Библи 2004

4 Учир нь бид, би ч, миний ард түмэн ч устгагдаж, алагдаж, хүйс тэмтрэгдэхээр худалдагдаад байна. Хэрэв бид ердөө эр, эм боолууд болон худалдагдсан бол, энэ нь хааныг уурлуулмаар зүйл биш учир би дуугүй байх байсан.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

4 Учир нь би ч, миний ард түмэн ч, бид устгуулж, алуулж, хүйс тэмтрэгдэхээр худалдагдаад байна. Хэрэв бид эр, эм боолууд болж худалдагдсан бол, энэ нь хаантан шархадсантай дүйх зовнил бус тул би дуугүй байх байсан.

Onani mutuwo Koperani




Естер 7:4
18 Mawu Ofanana  

Бидний махан бие бидний ах дүү нарын махан биетэй адил, бидний хүүхдүүд тэдний хүүхдүүдтэй адил билээ. Гэсэн ч харцгаа, бид хөвгүүд, охидоо боол болгохоор хүчилж, манай охидын зарим нь аль хэдийн боолчлогдож байгаа. Бид яаж ч чадахгүй байна. Учир нь бидний тариан талбай, усан үзмийн төглүүд бусдынх болжээ”.


Адар сар буюу арван хоёрдугаар сарын арван гурав дахь өдөр нэг өдрийн дотор хөгшин залуугүй, эмэгтэйчүүд, хүүхдүүд бүх иудейчүүдийг алж устган, хүйс тэмтэрч, мөн тэдний эд хөрөнгийг олзлон авсугай хэмээсэн захидлыг хааны бүх мужид зарлагуудаар илгээв.


Хэрэв хаан үүнийг таалбал, тэднийг устгах зарлиг гаргатугай. Тэгээд би арван мянган мөнгөн талантыг хааны санд оруулахын тулд хааны ажлыг хэрэгжүүлэгчдийн гарт тушаана гэв.


Тэгэхэд Ахашверош хаан Естер хатнаас —Тэр чинь хэн бэ? Ийн үйлдэхийг зүрхлэгч тэр хүн хаана байна вэ? гэж асуув.


Естер —Дайсан болон өстөн бол энэ хорон санаат Хаман! гэв. Тэгэхэд Хаман хаан болон хатны өмнө айв.


Уг захидлуудад хаан, хот бүрд буй иудейчүүдийг цуглан өөрсдийн амиа хамгаалах, мөн аль ч мужид, өөр үндэстэн иудейчүүдийг довтолбол, тэдний эсрэг довтлогчдыг байтугай, тэдний хүүхдүүд, эхнэрүүдийг устгах, алах, хүйс тэмтрэх мөн тэдний олзыг тонон дээрэмдэх эрхийг


Учир нь би миний ард түмэнд учрах аюулыг хэрхэн харж тэвчих билээ? Мөн би өөрийнхөө төрөл садны сүйрлийг хэрхэн харж тэвчих билээ? гэв.


Гэвч энэ нь хаанд хүрэхэд хаан иудейчүүдийн эсрэг Хаманы санаачилсан хорон муу төлөвлөгөө нь өөрийнх нь толгой дээр буух ёстой гэж үзэн, мөн түүнийг болоод хөвгүүдийг нь дүүжлүүрт дүүжлэх ёстой хэмээн захидлаар тушаав.


Мөн тэдний дээр гурван сайдыг томилсон бөгөөд (тэдний нэг нь Даниел юм). Учир нь хаанд ямар нэг төвөг учруулахгүйн тулд аймгийн захирагчид сайд нарт тайлан гаргах ёстой байлаа.


Иудагийн болон Иерусалимын хөвгүүдийг газар нутгаас нь зайлуулахын тулд тэднийг грекчүүдэд зарсан учраас,


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Израилийн гурав, дөрвөн гэм зөрчлийн шийтгэлийг Би болиулахгүй. Учир нь тэд зөв шударгыг мөнгөөр, гачигдсан нэгнийг хос шаахайгаар худалдсан.


Хэрэв тэр боол зүрхэндээ “Эзэн маань ирэхгүй удна” хэмээгээд боолуудыг эр эм гэлгүй жанчиж, идэж уун согтууран байтал,


Миний чамд “Чи үүнийг дахин хэзээ ч үзэхгүй” гэж өмнө нь хэлсэн тэр замаар ЭЗЭН чамайг хөлөг онгоцоор Египетэд буцааж аваачна. Тэнд та нар өөрсдийгөө дайснууддаа боол шивэгчид болгон худалдах гэсэн ч хэн ч та нарыг авахгүй гэв.


Иймийн тул одоо та нар хараагдсан бөгөөд миний Бурханы гэрт түлээ бэлтгэх, ус зөөж үйлчлэхийн аль алинаас хэзээ ч чөлөөлөгдөхгүй гэлээ.


Надтай хамт байгтун. Бүү ай. Учир нь миний амийг эрж буй хүн чиний ч амийг эрж байгаа тул надтай хамт чи аюулгүй байна хэмээн өгүүлэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa