Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Естер 6:11 - Ариун Библи 2004

11 Тиймээс Хаман дээл болон морийг авч, Мордехаиг хувцаслаад, түүнийг морь унуулан хотын талбайгаар хөтлөн, өмнө нь —Хаан хүндэтгэлээ үзүүлэхийг хүсэж буй хүнд ийн үйлдэгдэнэ гэж тунхаглав.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

11 Ингээд Хаман дээл болон морийг авч, Мордехаиг хувцаслаад, түүнийг морь унуулан хотын талбайгаар хөтлөн —Хаан хүндэтгэлээ үзүүлэхийг таалж буй хүнд ингэж үйлдэгдэнэ гэж өмнө нь тунхаглав.

Onani mutuwo Koperani




Естер 6:11
9 Mawu Ofanana  

Тийнхүү Евфрат мөрний тэртээх мужийн захирагч Таттенаи, Шетар-бозенаи болон тэдний хамтрагчид Дариус хааны илгээсэнчлэн, зарлигийг бүрэн чармайлттайгаар гүйцэтгэв.


Тэгэхэд хаан Хаманд —Өөрийнхөө хэлснээр дээл болон морийг түргэн авч, хааны хаалганы дэргэд сууж буй иудей хүн Мордехаид тийн үйлд! Өөрийнхөө хэлсэн бүх зүйлээс алийг нь ч бүү орхи! гэв.


Тэгээд Мордехаи хааны дааман хаалга уруу буцав. Харин Хаман толгойгоо бүтээн гашуудаж, гэр уруугаа яарав.


Хааны дэргэдээс Мордехаи хааны хөх, цагаан дээлтэй, том алтан титэмтэй, нарийн маалинган нил ягаан хувцастай гарч ирэхэд Суса хот ихэд баясан хашхиралдав.


Мужуудын бүх амбан захирагч, эрх баригчид, захирагчид болон хааны ажлыг гүйцэтгэж байсан хүмүүс хүртэл иудейчүүдэд туслав. Учир нь Мордехаигаас айх айдас тэднийг нөмөрчээ.


Инжрийн модыг арчлагч үр жимсийг нь идэх болно. Эзэндээ санаа тавигч нь хүндлэгдэнэ.


Чамайг зовоогчдын хөвгүүд нь ирж, чамд мэхийн, чамайг үзэн ядагчид бүгдээрээ хөлийн чинь уланд хүртэл бөхийнө. Тэд чамайг ЭЗЭНий хот буюу Израилийн Ариун Нэгэний Сион гэж нэрлэнэ.


Удирдагчдыг сэнтийнээс нь буулган, даруу байгсдыг Тэр өргөмжлөв.


Үзэгтүн, Иудей биш атлаа өөрсдийгөө Иудей хэмээн худал яригч Сатаны синагогийн хүмүүсийг Би ирүүлж, хөлийн чинь өмнө бөхийлгөж, Би чамайг хайрласан гэдгээ мэдүүлнэ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa