Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Естер 5:14 - Ариун Библи 2004

14 Тэгтэл эхнэр Зереш болон бүх найз нь —Тавин тохой өндөр дүүжлүүр хийлгээд өглөө нь Мордехаиг түүн дээр дүүжлэхийг хаанаас гуй. Тэгээд хаантай хамт найранд баяр хөөртэй оч! гэж хэлэхэд энэ зөвлөгөө Хаманд таалагдаж, тэрээр дүүжлүүр хийлгэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

14 Тэгтэл түүний эхнэр Зереш болон бүх анд нөхөр нь түүнд —Тавин тохой өндөр дүүжлүүр хийлгээд, Мордехаиг түүн дээр дүүжлэхийг хаанаас өглөө гуй. Тэгээд хаантай хамт найранд санаа амар оч! гэж хэлэхэд энэ үг Хаманд таалагдаж, тэрээр дүүжлүүр хийлгэв.

Onani mutuwo Koperani




Естер 5:14
22 Mawu Ofanana  

Ахитофел Абсаломд —Гэрээ сахиулахаар эцгийнхээ үлдээсэн бага эхнэрүүд уруу орогтун. Таныг эцэгтээ үзэн ядагдах зүйл хийснийг бүх Израиль сонсоно. Тантай хамт байгаа бүх хүний гар нь ч хүчтэй болно гэв.


Ахабтай адил эхнэр Иезебелийнхээ уруу таталтанд автан ЭЗЭНий мэлмийн өмнө бузар муу үйл хийхээр өөрийгөө худалдсан хүн урд өмнө байгаагүй билээ.


Түүний эхнэр Иезебел түүнд —Чи одоо Израилийг захирч байгаа юм биш үү? Бос, талх ид, зүрх сэтгэлээ баясга. Иезреел хүн Наботын усан үзмийн цэцэрлэгийг би чамд авч өгөх болно гэж хэлэв.


Хаан —Ордонд хэн байна вэ? гэв. Тэгэхэд Хаман Мордехаид бэлдсэн дүүжлүүртээ түүнийг дүүжлүүлэх тухай хаантай ярихаар хааны ордны гадаад өргөөнд дөнгөж орж ирээд байв.


Зүдрэгсэд ба гачигдагсдыг хөсөр унагаж, Үйлсээрээ шулуун шударга хүмүүсийг алахаар Хорон муу хүн илд сугалж, нумаа хөвчилжээ.


Хорон муу хүн зөв шударга хүнийг анаж, Түүнийг хорлох боломжийг хайдаг.


Үндэстнүүд өөрсдийн ухсан нүхэнд унасан билээ. Өөрсдийнх нь нуусан торонд тэдний хөл орсон билээ.


Харин тэд өөрсдийн цусны төлөө бүгэх аж. Тэд өөрсдийн амийг отох аж.


Учир нь тэд хорон мууг үйлдээгүй цагтаа нойрсож чаддаггүй юм. Хэн нэгнийг бүдрүүлж унагаагүй цагт тэдний нойр нь хулждаг.


Ийм зүйлсийг үйлдэгч нь үхвэл зохино гэсэн Бурханы зарлигийг тэд мэддэг хэрнээ өөрсдөө үйлдээд зогсохгүй, харин ч бусдыг үйлдэхэд нь сайшаадаг ажээ.


«Тэдний хөл цус урсгахдаа түргэн,


Дэлхий дээр нутаглагсад тэднээс болж баярлан хөөрч цэнгэцгээнэ. Тэд нэг нэгэндээ бэлэг илгээнэ. Учир нь энэ хоёр эш үзүүлэгч дэлхий дээр нутаглагсдыг тарчилгасан юм.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa