20 Ноа тариалангийн ажил эрхэлж, усан үзмийн мод тариалжээ.
20 Ноа газар тариаланч болж эхлээд усан үзэм тариалжээ.
ЭЗЭН Бурхан хүнийг өөрийг нь гаргаж авсан газар шороог хагалуулахаар Еден цэцэрлэгээс гарган явуулжээ.
Дахиад тэрээр Каины дүү Абелыг төрүүлжээ. Тэгээд Абел нь хоньчин, Каин нь тариачин болжээ.
Ламех түүнийг Ноа гэж нэрлээд “ЭЗЭНий хараасан газар шороог хагалах хүнд хүчир ажил болон гарын маань хүнд хөдөлмөрөөс энэ хүү биднийг амраана” гэж хэлжээ.
Тэд бол Ноагийн гурван хөвгүүн бөгөөд хүмүүс тэднээс гарч дэлхий дээгүүр тархсан ажээ.
Үүний дараа тэрээр усан үзмийнхээ дарснаас ууж согтоод, майхан дотроо нүцгэн байв.
Шударга зөв хүний ам амьдралын ундарга бол Хүчирхийлэл нь хар санаатны аманд нууцлагддаг.
Өөрийн газар дээр хөдөлмөрлөгч нь талх тариагаар элбэг дэлбэг байх болно. Харин утгагүй юмны араас хөөцөлдөгч нь эрүүл ухааны гачаалд орсон хэрэг.
Залхуугийн тариан талбай болон ухаангүй хүний усан үзмийн цэцэрлэгийн дэргэдүүр би өнгөрөв.
Бүхний эцэст талбайг боловсруулагч хаан тэр газартаа тэргүүлэх болой.
Бор хэмээн намайг бүү ширтээч. Учир нь намайг нар түлсэн юм. Эхийн минь хөвгүүд надад уурлаж, намайг усан үзмийн талбайн арчлагч болгосон билээ. Би өөрийн усан үзмийн талбайгаа арчилсангүй.
Өөрийнхөө хөлсөөр цэрэг мэт ямар ч цагт үйлчилдэг хэн байна вэ? Усан үзмийн талбай байгуулаад, жимснээс нь иддэггүй хэн байна вэ? Хонин сүрэг хариулдаг атлаа сүргийнхээ сүүг хэрэглэдэггүй хэн байна вэ?
Усан үзмийн цэцэрлэг байгуулаад, үр жимсийг нь амсаагүй байгаа хүн хэн байна вэ? Тэр хүн гэртээ буц. Тэрээр дайнд амиа алдаж үр жимсийг нь өөр хүн идэх вий.
Чи бүсгүй хүнд сүй тавих боловч өөр хүн түүнийг чинь хүчирхийлнэ. Чи байшин барих боловч түүндээ суухгүй, чи усан үзмийн цэцэрлэг тариалах боловч үр жимсийг нь хүртэхгүй.