Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Эхлэл 7:21 - Ариун Библи 2004

21 Газар дэлхий дээрх хөдлөгч хамаг амьтан: жигүүртэн шувуу, мал адгуус, ан араатан, газраар мөлхөгч бүхэн хийгээд бүх хүн төрөлхтөн үхжээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

21 Газар дэлхий дээр хөдлөгч хамаг бие махбодтон буюу жигүүртэн шувуу, мал адгуус, ан араатан, газраар мөлхөгч бүхэн хийгээд бүх хүн төрөлхтөн үхжээ.

Onani mutuwo Koperani




Эхлэл 7:21
20 Mawu Ofanana  

Бурхан газар дэлхийн зэрлэг араатныг төрөл төрлөөр нь, мал адгуусыг төрөл төрлөөр нь, газраар мөлхөгч бүгдийг төрөл төрлөөр нь бий болгов. Бурханыг харахад тэр нь сайхан байжээ.


Бурхан Ноад хандан —Газар дэлхий мах цустай бүхнээс болж хүчирхийллээр дүүрч байгаа учир эцсийнх нь өдөр Миний өмнө болж, Би тэднийг газартай нь хамт устгана.


Би газар дэлхийд үер буулгаж, тэнгэрийн доорх амин амьсгаатай биетэн бүхнийг устгана. Газар дэлхий дээр байгаа бүхэн үхнэ.


Одоогоос долоо хоногийн дараа Би дөчин өдөр, дөчин шөнийн турш бороо оруулж, өөрийнхөө бүтээсэн амьтай бүхнийг газрын хөрснөөс арчина гэв.


бүх бие махбод хамтдаа үхэж, хүн шороонд буцах байсан.


Газар бутран эвдэрч, газар хагарч, газар хүчтэй донсолно.


Иймээс дэлхийг хараал идэж, түүн дээр амьдрагчид нь гэм нүгэлд автав. Иймээс дэлхийн оршин суугчид нь шатаагдаж, цөөн хүмүүс л үлдэв.


Тийм учраас газар нь гашуудаж, тэнд амьдрагч хүн бүр хээрийн араатнууд, огторгуйн шувуудтай хамт доройтож, далайн загаснууд бас алга болж байна.


Тэдний өмнө гал шатаж, ард нь дөл дүрэлзэнэ. Тэднийг ирэхээс өмнө энэ нутаг нь Едений цэцэрлэг шиг байдаг боловч тэдний ард зэлүүд цөл шиг болдог. Тэднээс зугтах юм огт үгүй.


“Би хүн ба амьтныг бүрэн арчих болно. Би тэнгэрийн шувуудыг, далайн загаснуудыг, балгаснуудыг хилэнцтэний хамт бүрэн арчих болно. Би газрын гадаргуунаас хүнийг таслах болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Үер бууж бүгдийг хаман одох хүртэл тэд ойлгоогүй юм. Хүний Хүүгийн залран ирэх нь түүнчлэн байх болно.


Ноаг хөвөгч авдарт орох өдрийг хүртэл хүмүүс идэж, ууцгааж, гэрлэж, нөхөрт гарцгааж байсан. Тэгтэл үер буун тэднийг бүгдийг нь хөнөөв.


Учир нь бүтээл нь өөрийнхөө хүслээр бус, харин өөрийг нь захирсан Түүний улмаас хоосонд захирагдсан юм.


Учир нь өнөөг хүртэл бүх бүтээл нь хамтдаа ёолон, хамтдаа төрөх зовлон эдэлдгийг бид мэднэ.


эртний ертөнцийг хэлтрүүлэлгүй, харин бурханлаг бус хүмүүсийн ертөнц дээр үер буулгахдаа зөвт байдлыг тунхаглагч Ноаг өөр долоон хүний хамт хамгаалсан бол,


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa