Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Эхлэл 49:9 - Ариун Библи 2004

9 Иуда, чи бол арслангийн гүег юм. Хүү минь! Чи барьсан олзоо орхин босов. Тэр мяраан арслан шиг хэвтэнэ. Арслан болохынх нь хувьд, хэн түүнийг босгохоор зүрхлэх вэ?

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

9 Иуда, чи бол арслангийн гүег юм. Хүү минь! Чи барьсан олзоо орхин босов. Тэр мяраан арслан шиг хэвтэнэ. Арслан болохынх нь хувьд хэн түүнийг босгохоор зүрхлэх вэ?

Onani mutuwo Koperani




Эхлэл 49:9
11 Mawu Ofanana  

Зургаан гишгүүр бүрийн хоёр талд хоёр арслангийн барималтай буюу нийт арван хоёр арслангийн баримал тавиастай байсан. Өөр ямар ч хаанчлалд үүнтэй адил зүйлийг урлаж байсангүй билээ.


Сэнтий нь зургаан гишгүүртэй, түүнд залгаа алтадсан хөлийн тавиуртай, мөн суудлын хоёр талд түшлэгтэй бөгөөд түшлэг бүрийн хажууд тус тус арслангийн баримал байв.


Эм арслан хүлээж цөхрөөд, найдвар нь алдагдсаныг мэдэхдээ, тэрээр гүегүүдээсээ өөр нэгийг авч, залуу арслан болгов.


Учир нь Би Ефраимын хувьд арслан мэт, Иудагийн гэрийн хувьд залуу арслан мэт байх болно. Би, зөвхөн Би хэсэгчин тастчиж, явна. Би авч явахад, хэн ч аварч чадахгүй.


Тэдгээрийн үйлдэл нь тэднийг өөрсдийнхөө Бурхан уруу эргэн явахыг зөвшөөрөхгүй. Учир нь завхайрлын сүнс тэдний дотор байгаа. Тэд ЭЗЭНийг мэддэггүй.


Иаковын үлдэгсэд нь үндэстнүүд, олон ард түмнүүдийн дунд ойн араатнуудын дундах арслан, хонин сүргийн дундах залуу арслан мэт байх болно. Тэрээр явахдаа доош дэвсэж, урдаг бөгөөд түүнээс аварч чадах хэн ч байхгүй.


Харагтун, ард түмэн эм арслан мэт өндийж байна. Арслан мэт тэр өөрийгөө өргөнө. Тэр олзоо залгитлаа, алагдагсдын цусыг уутлаа доош хэвтэхгүй гэлээ.


Тэр тухлан арслан мэт хэвтэнэ. Арслан мэт түүнийг босгож хэн зүрхлэх вэ? Чамайг ерөөх бүхэн ерөөгдөх агаад чамайг хараах бүхэн хараагдах болтугай гэв.


Тэр бүх удирдлага, эрх мэдэл, хүчийг хүчингүй болгон, Бурхан ба Эцэгт хаанчлалыг тушаах үед төгсгөл ирнэ.


Гадын тухай тэр хэлэв. —Гадыг агуу том болгогч нь ерөөлтэй еэ! Гад эм арслан шиг хэвтэж гар болон толгойн оройг урна.


Ахлагчдын нэг нь надад —Уйлахаа боль. Харагтун, хуйлмал номыг болон долоон лацыг нь нээхийн тулд Иудагийн овгийн Арслан буюу Давидын Үндэс ялсан юм гэлээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa