Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Эхлэл 49:8 - Ариун Библи 2004

8 Иуда! Чамайг ах дүү нар чинь магтан өргөмжлөх болно. Гар чинь дайсныхаа хоолойг багалзуурдах болно. Эцгийн чинь хөвгүүд чиний өмнө сөгдөн бөхийх болно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

8 Иуда! Чамайг ах дүү нар чинь магтан өргөмжлөх болно. Гар чинь дайсныхаа хоолойг багалзуурдах болно. Эцгийн чинь хөвгүүд чиний өмнө сөгдөн мөргөх болно.

Onani mutuwo Koperani




Эхлэл 49:8
38 Mawu Ofanana  

Ард олон чамд зарагдаж, Үндэстнүүд чамд сөгдөн мөргөх болтугай! Чи ах дүү нарынхаа эзэн болж, Эхийн чинь хөвгүүд чамд мөргөн сөгдөж, Чамайг хараасан нь хараалд идэгдэж, Чамайг ерөөсөн нь ерөөгдөх болтугай! хэмээв.


Тэр бас жирэмсэлж, дахин хүү төрүүлээд —Энэ удаа би ЭЗЭНийг магтана гээд түүнийгээ Иуда гэжээ. Тэгээд түүний хүүхэд төрүүлэх нь зогсжээ.


Иосеф тэр газрын захирагч нь бөгөөд нутгийнхаа бүх ард түмэнд үр тариа худалдаж байлаа. Иосефын ах дүү нар тэнд хүрч ирээд, түүний өмнө сөгдөн, нүүрээ газарт хүргэж мөргөцгөөв.


Иудагийн хөвгүүд Ер, Онан, Шела, Перез, Зера нар бөгөөд (харин Ер, Онан хоёр Канааны нутагт үхжээ.) Перезийн хөвгүүд Хезрон ба Хамул.


Та мөн дайснуудын минь нурууг над уруу харуулав. Намайг үзэн ядагчдыг би устгав.


Тэгээд Иоаб улсын хүн амын тооллогын бүртгэлийг хаанд өгөв. Израильд илд баригч зоригт эрчүүд найман зуун мянга, Иудагийн цэргүүд таван зуун мянган хүн байв.


Ингээд Израилийн бүх ахлагчид Хебронд хаан дээр ирж, Давид хаан Хебронд ЭЗЭНий өмнө тэдэнтэй гэрээ байгууллаа. Тэгээд тэд Давидыг тослон, Израилийн хаан болгов.


Гэсэн ч ЭЗЭН болох Израилийн Бурхан намайг мөнхөд Израилийн хаан болгохоор миний эцгийн бүх гэрээс намайг сонгосон юм. Учир нь Тэрээр Иудаг удирдагчаар сонгосон юм. Иудагийн гэр, миний эцгийн гэр болон миний эцгийн хөвгүүдийн дундаас Тэрээр намайг бүх Израилийн хаан болгохоор таалан соёрхсон билээ.


Хэдийгээр Иуда ах дүүсээ давамгайлж, түүнээс удирдагч гарсан боловч ууган хүүгийн эрх Иосефт хамаатай юм.)


Том бамбай, жад үүрсэн, Иудагаас гаралтай гурван зуун мянган цэрэг болон бамбай, нум сум эзэмшсэн, Бениаминаас гаралтай хоёр зуун наян мянган цэрэг Асад байсан юм. Тэд бүгд эрэлхэг дайчид байв.


Тэрээр бүх Иуда, Бениамин болон тэдэнтэй хамт амьдарч байсан Ефраим, Манассе, Симеоны хүмүүсийг цуглуулав. Асагийн Бурхан ЭЗЭН түүнтэй хамт байгааг хараад олон хүн Израилиас түүн уруу урважээ.


Тэрээр Иудагийн бүх бэхлэгдсэн хотуудад цэргүүд тавьж, Иудагийн газарт болон эцэг Асагийнхаа эзлэн авсан Ефраимын хотуудад цэргийн ангиудыг байрлуулав.


Хэдий тийм боловч Ашер, Манассе, Зебулуны зарим хүмүүс өөрсдийгөө даруу болгон, Иерусалимд ирцгээв.


Бурхан Иудад алдартай. Түүний нэр Израильд аугаа.


Давидын сэнтий, түүний хаанчлалд шударга ёс, үнэн зөвийг үеийн үед тогтооход, Түүний засаглал болон энх амгалан нь одоогоос үүрд мөнхөд байх болно. Түмэн цэргийн ЭЗЭНий зүтгэл үүнийг хэрэгжүүлнэ.


Энэ нь (тэд чамд зориулан хуурамч үзэгдлүүдийг үзэж байх зуур, тэд чамд зориулан худал хуурмагийг урьдчилан хэлж байх зуур) өдөр нь ирсэн, алагдсан хорон муугийн хүзүүнүүд дээр, эцсийн шийтгэлийн өдөрт чамайг байрлуулахын тулд юм.


Иуда овгийн тоологдсон эрчүүд нь далан дөрвөн мянга зургаан зуу байлаа.


Эхэнд Иудагийн хөвгүүдийн хуарангийн туг нь тэдний цэргийн бүлэглэлийн дагуу, өөрсдийн цэргийн захирагч, Амминадабын хүү Нахшонтай хамт,


Иудагийн хөвгүүд ургуудынхаа дагуу гэвэл Шелагаас гарсан шелачуудын ураг, Перезээс гарсан перезчүүдийн ураг, Зерагаас гарсан зерачуудын ураг байв.


Эдгээр нь тоологдсон хүмүүсийн дагуу Иудагийн ургууд бөгөөд далан зургаан мянга таван зуун хүн байв.


Иудагийн тухайд тэр ингэж хэлэв. —Өө, ЭЗЭН, Иудагийн дуу хоолойг сонсооч. Түүнийг өөрийнх нь ард түмэнд аваачаач. Тэр өөрийнхөө төлөө гараараа тулалдсан. Дайснаа дарахад нь Та туслах болтугай.


Өөрийнх нь дайснуудыг хөлийнх нь гишгүүр болгох хүртэл тэр үеэс хойш хүлээж байна.


Учир нь бидний Эзэн бол Иудагаас гаралтай нь тодорхой бөгөөд тэр овогт хамаатай тахилч нарын талаар Мосе юу ч хэлсэнгүй.


Тэд хаадыг гарган Иошуа дээр авч ирэхэд, Иошуа Израилийн бүх эрчүүдийг дуудан, өөртэй нь хамт явсан цэргийн жанжнуудад —Нааш ирж, эдгээр хаадын хүзүүн дээр хөлөө тавь гэж хэлэв. Тийнхүү тэд ойртон ирж, тэдгээр хаадын хүзүүн дээр хөлөө тавилаа.


Иудагийн хөвгүүдийн овгийн ургуудынх нь дагуу өв нь энэ билээ.


Долоо дахь тэнгэр элч бүрээгээ таттал, тэнгэрт “Ертөнцийн хаанчлал нь бидний Эзэний болон Түүний Христийн хаанчлал болсон. Тэр үеийн үед хаанчилна” гэх чанга дуу гарлаа.


Ахлагчдын нэг нь надад —Уйлахаа боль. Харагтун, хуйлмал номыг болон долоон лацыг нь нээхийн тулд Иудагийн овгийн Арслан буюу Давидын Үндэс ялсан юм гэлээ.


Израилийн хөвгүүд босож, Бетелд очин, Бурханаас асуун, —Бениамины хөвгүүдийн эсрэг тулалдахад бидний төлөө хэн нь түрүүнд явах вэ? гэсэнд —Иуда түрүүнд явах болно гэж ЭЗЭН айлдав.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa