2 Иаковын хөвгүүд ээ! Та нар цугларцгааж, сонсоцгоо! Эцэг Израилийнхаа үгийг сонсоцгоо!
Реубен, чи бол миний ууган хүү, Миний хүч чадал, Сүр хүчний минь охь, Цог жавхлангийн оргил, Эрч чадлын дээд боловч
Хүүхдүүд ээ, та нар ирж, намайг сонс. Би та нарт ЭЗЭНээс эмээхийг зааж өгье.
Амийг хүсэмжилдэг бөгөөд Сайныг харахаар урт наслахыг хайрлагч хэн бэ?
Төрсөн эцгээ сонс. Эхийгээ өтлөхөд нь бүү үл тоомсорлоорой.
Хүү минь, зүрх сэтгэлээ надад өг. Нүд чинь замыг минь ажиглаад баярлаг.
Хүү минь, миний мэргэн ухаанд анхаарлаа хандуул. Миний ухааныг чих тавин сонс.
Хүү минь, эцгийнхээ тушаалуудыг сахь. Эхийнхээ зааж сургасныг бүү огоор.
Хүү минь, үгийг минь сахь. Тушаалуудыг минь дотроо нандигнаж яв.
Иймд хөвгүүд минь, намайг сонс. Амнаас гарах үгэнд минь анхаарлаа хандуул.
Иймээс хөвгүүд минь, намайг сонсогтун. Учир нь миний замыг сахигсад ерөөлтэй еэ.
Та нар бүгдээрээ цуглаж, сонсогтун. Тэднээс хэн нь эдгээр зүйлсийг тунхагласан бэ? ЭЗЭН түүнийг хайрладаг. Тэр Түүний сайн тааллыг Вавилон дээр авчирна. Түүний мутар халдеичуудын эсрэг байна.