Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Эхлэл 48:10 - Ариун Библи 2004

10 Израиль өндөр настай болсон тул нүд нь муудаж, харж чадахгүй болжээ. Иосеф хоёр хүүгээ дагуулан, эцэгтээ хүрч очиход тэр хөвгүүдийг нь тэврэн үнсэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

10 Израиль өндөр настай болсон тул нүд нь муудаж, харж чадахгүй болжээ. Иосеф хоёр хүүгээ эцэгтээ авчрахад тэр хөвгүүдийг нь тэврэн үнсэв.

Onani mutuwo Koperani




Эхлэл 48:10
13 Mawu Ofanana  

Исаак хөгширч, хараа нь муудан, харж чадахаа больсон үедээ ууган хүү Есаваа —Хүү минь! гэж дуудсанд хүү нь —Би энд байна гэхэд


Иаков ойртон очиж, түүнийг үнссэнд эцэг нь хувцсыг нь үнэртээд, түүнийг ерөөн адислаж, —Миний хүүгийн үнэр нь ЭЗЭНий ерөөсөн хээрийн үнэр байна.


Лабан өглөө эртлэн босоод, ач зээ нараа, охидоо үнсэж ерөөгөөд, нутаг уруугаа эргэн оджээ.


Иосеф бас ах нараа үнсээд, тэвэрч уйлав. Тэгээд ах нар нь түүнтэй ярилцацгаав.


Тэгээд Иосефт хандаж —Би чиний царайг харна гэж хэзээ ч бодоогүй. Гэтэл Бурхан чиний хүүхдүүдийг ч бас надад харууллаа гэв.


Израиль Иосефын хөвгүүдийг хараад, —Эд нар чинь хэн бэ? гэсэнд


Елиша үхрүүдээ орхиод, Елиагийн хойноос гүйн, —Би аав ээжийгээ үнсчихээд таныг даган явахыг зөвшөөрнө үү гэв. Елиа түүнд —Буцаж яв даа. Би чамд юу хийж өгснийг мартуузай гэж хариулав.


Орон гэрээ хамгаалдаг байсан эр чадал нь хумигдаж, салганадаг болж, цөөхөн хэдэн шүднүүд нь үүрэггүй хоцорч, чи цонхоор харж, уйтгарт автагдах цаг ирнэ.


Үзэгтүн, ЭЗЭНий мутар аварч чадахааргүй богино биш ээ. Түүний чих сонсож чадахааргүй дүлий биш ээ.


Энэ ард олны зүрх сэтгэлийг хатууруулж, чихийг нь дүлий, нүдийг нь сохор болго. Эс бөгөөс тэд нүдээрээ харан, чихээрээ сонсож, зүрхээрээ ухаарч, эргэж буцна, эдгэрнэ гэв.


Мосе үхэхдээ зуун хорин настай байсан ч нүднийх нь гал буурсангүй, хүч тэнхээ нь ч харьсангүй.


Тэр үед Ели өөрийнхөө газарт хэвтэж байхад (Нүд нь муудаж эхэлсэн бөгөөд тэрээр сайн харж чадахгүй болсон байв.)


Ели ерэн найман настай, түүний нүд нь харанхуйлан, юм үзэхээ больсон байв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa