7 Иосеф эцэг Иаковаа дагуулж ирээд, Фараонд бараалхуулжээ. Иаков Фараоныг ерөөв.
7 Иосеф, эцэг Иаковаа дагуулж ирээд Фараонд бараалхуулжээ. Иаков, Фараоныг ерөөв.
Абрамыг ерөөж өгүүлрүүн —Тэнгэр газрын Эзэн, Хамгийн Дээд Бурхан Абрахамыг ерөөх болтугай!
Тэгээд Иаков Кириат-арбагийн Мамре уруу явж, эцэг Исаактаа очив. Кириат-арба гэдэг нь Абрахам, Исаак хоёрын сууж байсан Хеброн билээ.
Иаков Фараоныг ерөөгөөд, тэндээсээ гарч одов.
Фараон Иаковаас —Та нас сүүдэр хэдтэй вэ? гэж асуусанд
Иоаб нүүрээрээ газар шаан унаж, сунан мөргөж, хааныг ерөөв. Тэгээд Иоаб —Хаан эзэн минь ээ, хаан боолынхоо хүсэлтийг биелүүлж өгсөн тул өнөөдөр таны боол би таны тааллыг олсноо мэдэв гэжээ.
Ингээд хүмүүс бүгдээрээ Иордан голыг гатлав. Хаан ч мөн адил гатлав. Хаан Барзиллаиг үнсэж, түүнийг ерөөхөд, тэр хот уруугаа буцав.
Хададезерын эсрэг тулалдаж, түүнийг ялсан учраас Давид хааны амрыг нь эрэн, ерөөл хүргүүлэхээр Тои, хүү Иорамаа илгээв. Учир нь Хададезер Тоитой дайтаж байсан юм. Иорам ирэхдээ алт, мөнгө, хүрэл эд зүйлс авчрав.
Түүгээр барахгүй хааны түшмэд бидний эзэн Давид хааныг ерөөхөөр бараалхан, “Таны Бурхан нь Соломоны нэрийг таны нэрнээс үлэмж илүү болгож, түүний хаан ширээг таны хаан ширээнээс агуу их болгох болтугай” гэж байна. Хаан ч өөрөө орон дээрээ мэхийн,
Найм дахь өдөрт Соломон ард түмнийг буцаан явуулахад, тэд хааныг ерөөв. ЭЗЭН Өөрийн боол Давид болон Өөрийн ард түмэн Израильд үзүүлсэн бүхий л сайн сайханд баярласан сэтгэлтэй, жаргалтайгаар хүмүүс тус тусын майхан уруу харьцгаалаа.
Тэгэхэд Елиша Гехазид —Ууцаараа бүсэлж, миний таягийг гартаа аваад, замаараа яв. Хэрэв чи хэн нэгэн хүнтэй дайралдвал түүнтэй бүү мэндлэгтүн. Хэрэв хэн нэгэн хүн чамтай мэндэлбэл түүнд хариу бүү өг. Миний таягийг хөвгүүний нүүрэн дээр тавигтун гэв.
Та нар хэлснээрээ хонио, үхрээ аваад яв. Мөн намайг ч ерөөгөөч гэв.
Тэднийг зооглон байх үед Есүс хэсэг талх аваад ерөөсний дараа, хуваан шавь нартаа өгөөд, —Май, ид. Энэ бол Миний бие гэлээ.
Тэр талх авч, талархал өргөөд, тэдэнд хуваан өгөхдөө —Энэ бол та нарын төлөө өгөх Миний бие мөн. Намайг дурсаж үүнийг үйлд гэж айлдав.
Тэгэхэд Иошуа Иефуны хүү Калебыг ерөөж, түүнд Хеброныг өв болгон өгөв.
Ингээд Иошуа тэднийг ерөөн явуулахад тэд майхнууд уруугаа явав.
Бүх хүнийг хүндэл. Ахан дүүсийн барилдлагааг хайрла. Бурханаас эмээ. Хааныг хүндэл.
Тэгэхэд Елкана болон түүний эхнэрийг Ели ерөөн, —ЭЗЭНд зориулсан хөвгүүний оронд ЭЗЭН энэ эмэгтэйгээс чамд хүүхдүүдийг өгөх болтугай! гэдэг байв. Тэгээд тэд өөрийн гэрт буцдаг байв.