Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Эхлэл 47:22 - Ариун Библи 2004

22 Харин зөвхөн тахилчдын газрыг л худалдаж авсангүй. Учир нь тахилчид Фараонаас хувь хүртдэг, Фараонаас өгдөг хишиг хувиар хооллодог тул газраа худалдсангүй.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

22 Зөвхөн тахилчдын газрыг л арилжсангүй. Учир нь тахилчид Фараонаас тогтсон орлоготой, Фараонаас өгдөг тогтсон орлогоор тэд амьдардаг учраас тэд газраа худалдсангүй.

Onani mutuwo Koperani




Эхлэл 47:22
16 Mawu Ofanana  

Салемын хаан Мелхизедек талх, дарс аваад гарч иржээ. Тэрээр Хамгийн Дээд Бурханы тахилч байсан бөгөөд


Фараон Иосефт Зафенат-панеа гэдэг нэр хайрлаж, Оны тахилч Потиферагийн охин Асенатыг түүнд эхнэр болгон өгөв. Тэгээд Иосеф гарч Египетийн бүх газар нутгаар аялав.


Ган зудтай жилүүд эхлэхээс өмнө Иосефт хоёр хүү төрөв. Тэднийг Оны тахилч Потиферагийн охин Асенат Иосефт төрүүлжээ.


Иосеф Египетийн нутгийн нэг захаас нөгөө зах хүртэл хүмүүсийг хотууд уруу нүүлгэн шилжүүлжээ.


Иосеф ард түмэнд хандаж —Би өнөөдөр та нарыг болон та нарын газрыг Фараоны төлөө худалдаж авсан юм. Энд үр тариа байна. Та нар түүнийг газартаа тарьцгаа!


Иосеф ургацынхаа тавны нэгийг Фараонд өргөх ёстой газрын хууль тогтоосон нь өнөөдрийг хүртэл хүчинтэй ажээ. Зөвхөн тахилчдын газар л Фараоных болсонгүй.


Иехоиадагийн хүү Бенаиа нь херетчүүд болон пелетчүүдийн захирагч, Давидын хөвгүүд зөвлөх сайдууд болов.


Мөн тахилч нар, левичүүд, дуучид, хаалгачид, Нетиним, эсвэл Бурханы өргөөний зарц нарын хэнд ч татвар, алба гувчуур, хураамж ногдуулж болохгүй гэдгийг бид та нарт мэдэгдэж байна.


Мөн левичүүдийн хувь нь тэдэнд өгөгдөөгүйгээс болж үйлчилж байсан левичүүд ба дуучид өөр өөрсдийн тариан талбай уруу явцгаасныг би олж мэдэв.


Аяны богц ч, хос дээл ч, гутал ч, таяг ч гэсэн бүү ав. Учир нь ажилчин нь хоол хүнсээр хангагдах нь зохистой.


Ариун үйлчлэлийг гүйцэтгэгчид сүмээс хооллодгийг болон тахил өргөхөд оролцогчид тахилын ширээн дээрхээс хувиа хүртдэгийг та нар мэдэхгүй гэж үү?


Үгэнд суралцагч нь сургагчтайгаа сайн бүхнээ хуваалцаг.


Чи болгоомжтой байж, нутагтаа амьдран суух хугацаандаа левичүүдийг бүү орхи.


Бид та нартай хамт байхдаа хүртэл “Хэрэв хэн нэг нь ажил хийхгүй бол бүү идэг” гэж захидаг байсан.


Сайн удирдаж байгаа ахлагчид, ялангуяа үг ба сургаал дотор шаргуу ажиллаж буй хүмүүс хоёр дахин хүндэтгэл авах зохистой хэмээн үз.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa