Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Эхлэл 41:41 - Ариун Библи 2004

41 Фараон —Би чамд Египетийн бүх газар нутгийг захируулна гэж Иосефт хэлээд,

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

41 Фараон —Харагтун, би чамд Египетийн бүх газар нутгийг захируулна гэж Иосефт хэлээд,

Onani mutuwo Koperani




Эхлэл 41:41
17 Mawu Ofanana  

Шоронгийн харгалзагч нь шоронд байсан бүх хоригдлыг Иосефын гарт даатгав. Тэнд хийгдэх ажил болгонд Иосеф хариуцлагатай байв.


Тэрээр Иосефоор эд хөрөнгөө харгалзуулсанаас хойш ЭЗЭН Иосефын улмаас тэр египет хүний орон гэрийг ерөөж, ЭЗЭНий ерөөл нь түүний гэр болон тариалангийн талбайд байсан бүх эд юмсад хүртжээ.


Фараон Иосефт хандаж —Би бол Фараон. Чиний зөвшөөрөлгүйгээр гар хөлөө өргөх хүн Египет даяар байхгүй болно гээд,


Иосеф тэр газрын захирагч нь бөгөөд нутгийнхаа бүх ард түмэнд үр тариа худалдаж байлаа. Иосефын ах дүү нар тэнд хүрч ирээд, түүний өмнө сөгдөн, нүүрээ газарт хүргэж мөргөцгөөв.


Тийм учраас намайг нааш нь та нар явуулаагүй, харин Бурхан явуулсан. Бурхан намайг Фараоны эцэг, түүний бүх гэрийн эзэн, Египетийн бүх нутгийн захирагч болгосон билээ.


Учир нь иудей Мордехаи нь хаан Ахашверошийн удаах хүн байсан ба иудейчүүдийн дунд онцгой нэр төртэйн гадна, өөрийн садан төрлийн тааллыг олсон, ард түмнийхээ сайн сайхныг эрэлхийлж, өөрийн бүхэл үндэстнийхээ аз жаргалын төлөө ярьдаг хүн байлаа.


Тэр түүнийг өөрийн гэрийн эзэн, Өөрийн бүх эзэмшлийн захирагч болгосон.


Мэргэн ухаантай зарц гутамшигтай хүүг захирч, Ах дүүсийн дундах өв хөрөнгөнөөс хүртэнэ.


Ажилдаа чадмаг хүнийг чи харсан уу? Тийм хүн хаадын өмнө зогсоно. Тэр нэр төргүй хүмүүсийн өмнө зогсохгүй.


Хэдийгээр тэр залуу мөнөөх хааны гүрэнд ядуу төрсөн ч, тэрээр шоронгоос гарахдаа хаан болдог юм.


Хаан Даниелыг дэвшүүлэн, түүнд олон агуу бэлгүүдийг өгөөд, Вавилоны бүх мужийг түүгээр захируулж, Вавилоны хамаг мэргэдийн тэргүүн захирагч болгов.


Тэгэхэд өнөөх Даниел ер бусын сүнсийг авсан тул сайд нар, аймгийн захирагчдаас тодорч эхэлсэн бөгөөд хаан түүгээр бүх хаанчлалыг захируулахаар төлөвлөж байв.


Есүс ойртон ирээд, тэдэнд —Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг Надад өгсөн.


түүнийг бүх зовлон зүдгүүрээс нь авран гаргаж, Египетийн хаан Фараоны өмнө ивээл, мэргэн ухааныг түүнд соёрхжээ. Хаан түүнийг Египетийн захирагчаар тавьж, бүх албаа түүгээр хөтлүүлж байлаа.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa