Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Эхлэл 4:16 - Ариун Библи 2004

16 Каин ЭЗЭНий оршихуйгаас явж, Едений зүүн талд орших Нод гэдэг газарт нутаглан суух болов.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

16 Каин ЭЗЭНий оршихуйгаас гарч, Едений зүүн талд орших Нод гэдэг газарт нутаглан суух болжээ.

Onani mutuwo Koperani




Эхлэл 4:16
19 Mawu Ofanana  

Сэрүү ороход ЭЗЭН Бурханы цэцэрлэг дундуур алхаж яваа чимээг сонсоод, эр хүн эхнэртэйгээ хоёул ЭЗЭН Бурханы оршихуйгаас цэцэрлэгийн модон дотор нуугджээ.


Та өнөөдөр намайг газрын хөрснөөс зайлуулж байгаа учир би Таны хараанаас далд орж, газраар хэрэн тэнүүчлэгч болно. Надтай уулзсан хэн боловч намайг ална гэжээ.


Каин эхнэртэйгээ унтаж, эхнэр нь жирэмсэлж, Енохыг төрүүлэв. Каин хот байгуулж, түүнийгээ хүүгийнхээ нэрээр Енох гэж нэрлэв.


Гэвч ЭЗЭН израильчуудад нигүүлсэнгүй хандан, тэднийг өрөвдөн, Абрахам, Исаак, Иаковтай байгуулсан Өөрийн гэрээнээс болж тэдэн уруу эргэсэн бөгөөд одоо хүртэл тэднийг устгаагүй, Өөрийнхөө оршихуйгаас ч зайлуулаагүй билээ.


ЭЗЭН тэднийг Өөрийн оршихуйгаас хөөх хүртэл Түүний уур хилэнгээр дамжуулан Иерусалим ба Иудад энэ нь биелжээ. Зедекиа Вавилоны хааны эсрэг тэрслэн босов.


Тэгэхэд ЭЗЭН Сатанд —Үзэгтүн, түүнд байгаа бүхэн чиний мэдэлд байна, чи түүнд гараа л бүү хүргэ гэжээ. Ингээд Сатан ЭЗЭНий оршихуйгаас зайлан оджээ.


Тэгээд Сатан ЭЗЭНий оршихуйгаас явж, Иовыг хөлийнх нь улнаас толгойн орой хүртэл нь яр хатиганд бариулав.


Зөгийн бал болон сүү ээдмээр урсах гол буюу урсгалууд уруу тэрээр хардаггүй.


Харин Танд хоргодогч бүгд баяр хөөртэй байж, Та хамгаалсан учир мөнхөд баярлан дуулах болно. Таны нэрийг хайрлагчид Танд баясна.


Утаа замхардгийн адил тэднийг хөөгөөч. Лааны тос галын өмнө хайлдгийн адил Хорон муу хүнийг Бурханы өмнө сөнөөгөөч.


Бүх ард түмэн тэнгэрийн дуу, аянгын гялбаа, бүрээн дуу, утаа багширсан уулыг харангуутаа айн дагжиж, холдон зогсоод,


Тийм учраас үзэгтүн, Би та нарыг үнэхээр мартаж, та нарт болон та нарын эцэг өвгөдөд Өөрийн өгсөн хотын хамт Өөрийн оршихуйгаас зайлуулна.


Учир нь тэднийг Өөрийн оршихуйгаас зайлуултал энэ бүхэн нь ЭЗЭНий уураар дамжуулан Иерусалим болон Иудад тохиолдов. Зедекиа Вавилоны хааны эсрэг тэрслэв.


Гэвч Иона ЭЗЭНий оршихуйгаас Таршиш уруу зугтахаар босов. Тэрээр Иоппад ирж, Таршиш уруу явж байсан хөлөг онгоцыг олоод, зардлаа төлж, ЭЗЭНий оршихуйгаас Таршиш уруу тэдний хамт явахаар тэнд суув.


Учир нь хоёр буюу гурван хүн Миний нэрээр хаана цуглана, тэнд Би тэдний дунд байна гэж айлдав.


Тэгэхэд нь та нар “Бид Таны өмнө идэж, ууж байсан. Та манай гудамжинд сургаал зааж байсан шүү дээ” гэх болно.


Тэр ертөнцөд байсан. Ертөнц Түүгээр бий болсон атал, ертөнц Түүнийг таньсангүй.


Бүх юм Түүгээр бий болсон. Бий болсон юмсаас Түүнгүйгээр бий болсон юмс нэг ч байхгүй.


Учир нь тэд өөрсдөө та нарын дунд бид хэрхэн орсныг болон амьд бөгөөд үнэн Бурханд үйлчлэхийн тулд та нар хэрхэн шүтээнүүдээсээ эргэж Бурханд хандсан тухай,


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa