Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Эхлэл 4:15 - Ариун Библи 2004

15 ЭЗЭН түүнд хандаж —Тийм учраас чамайг алсан хэн боловч долоо дахин илүү хүнд шийтгэл хүлээх болно гэж хэлээд, Каинд тэмдэг тавьж, түүнтэй уулзсан хэн ч түүнийг алахгүй болгов.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

15 ЭЗЭН түүнд —Иймд чамайг алсан хэн боловч долоо дахин илүү хүнд шийтгэл хүлээх болно гэж хэлээд, Каинд тэмдэг тавьж, түүнтэй уулзсан хэн ч түүнийг алахааргүй болгов.

Onani mutuwo Koperani




Эхлэл 4:15
15 Mawu Ofanana  

Каины төлөө ногдох ял шийтгэл долоо дахин илүү их бол, Ламехын төлөө ногдох ял шийтгэл далан долоо дахин илүү их байх болно гэв.


Бааша ЭЗЭНий мэлмийн өмнө бузар мууг үйлдэж, тэрхүү үйлсээрээ ЭЗЭНийг хилэгнүүлж, Иеробоамын гэр шиг байсан, мөн түүгээр барахгүй Иеробоамын гэрийг устгасан тул Хананигийн хүү эш үзүүлэгч Иехүгээр дамжуулан ирсэн ЭЗЭНий үг Баашаны болон түүний гэр бүлийнх нь эсрэг байв.


Тэднийг битгий хөнөөгөөч, эс тэгвэл миний хүмүүс мартана. Бидний бамбай болох Эзэн, Өөрийн хүч чадлаар тэднийг тарааж, тэднийг дорд болгооч.


Эзэн, Таныг буруутгасан буруутгалыг Бидний хөршүүдэд өвөрт нь долоо дахин илүүгээр буцаан өгөөч.


Харин баригдахдаа тэр долоо дахин нугалан төлж, Гэр орныхоо хамаг эд хогшлоо өгөх ёстой.


ЭЗЭН түүнд —Хотын дундуур, бүр Иерусалимын дундуур явж, энэ хот дотор үйлдэгдэж буй хамаг жигшүүрт хэргээс болж санаа алдаж, ёолон буй хүмүүсийн духан дээр тэмдэг тавь гэв.


Хөгшчүүл, залуус, залуу эмэгтэйчүүд, хүүхдүүдийг болон эмэгтэйчүүдийг ч хүйс тэмтэр. Гэвч тэмдэгтэй хүмүүст бүү хүр. Та нар Миний ариун газраас эхлэгтүн. Тийнхүү тэд сүмийн өмнө байсан ахмадуудаас эхлэв.


ЭЗЭН Хосеад хандан —Түүнийг Иезреел хэмээн нэрлэ. Учир нь Иезреелд урсгасан цусны төлөө удахгүй Би Иехугийн гэрийг шийтгэж, Израилийн гэрийн хаанчлалыг төгсгөх болно.


Хэрэв бас эдгээр зүйлсийн дараа та нар Намайг дуулгавартай дагахгүй байвал нүглийн чинь төлөө Би та нарыг дахин долоон удаа залхаан цээрлүүлэх болно.


Тэгсэн ч, хэрэв та нар Миний эсрэг дайсагнан, Намайг дуулгавартай дагахыг хүсэхгүй байвал нүглийн чинь дагуу Би гай гамшгийг та нарын дээр долоо дахин нэмэх болно.


Би та нарын эсрэг дайсагнах болно. Би, Би хүртэл та нарыг нүглийн чинь төлөө долоо дахин цохих болно.


Би та нарын эсрэг хилэгнэн дайсагнаж, Би, бүр Би хүртэл та нарыг нүглийн чинь төлөө долоо дахин шийтгэх болно.


Есүс түүнд —Илдээ хуйнд нь хий. Илд агсагч бүхэн илдээр хөнөөгдөнө.


Тэдний зовлон тарчлалын утаа үеийн үед суунаглана. Араатанд ба түүний хөрөгт мөргөгсөд, түүний нэрийн тэмдгийг хүлээн авагч аливаа хүн өдөр ч, шөнө ч амрахгүй.


Өөр нэгэн тэнгэр элч буюу гурав дахь нь тэднийг даган, чанга дуугаар —Хэрэв хэн араатанд болон хөрөгт нь мөргөж, духан дээрээ, эсвэл гар дээрээ тэмдэг авна,


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa