7 Түүнээс хойш эзнийх нь эхнэр Иосефыг харцаараа өдөж, —Надтай унтаач хэмээн гуйв.
7 Түүнээс хойш эзнийх нь эхнэр Иосефт харц чулуудаж —Надтай унтаач гэж хэлэв.
Бурханы хөвгүүд хүний охидын гоо үзэсгэлэнг үзээд, тэднээс сонгосон болгоноо эхнэр болгов.
Амнонд идүүлэхээр боовыг авчиртал, Амнон түүнийг тэврэн авч, —Дүү минь, надтай унт гэв.
Би нүдтэйгээ гэрээ хийсэн билээ. Тэгвэл би онгон охиныг хэрхэн бодож зүрхлэх байсан бэ?
Нүдийг минь хоосон юмсыг харахаас эргүүлэн, Өөрийн замд намайг сэргээгээч.
Хүү минь, хэрэв нүгэлтнүүд чамайг уруу татах гэвээс бүү зөвшөөр.
Мөн үгээрээ уяраан уруу татагч садар эмээс салгахын тулд юм.
Эс тэгвэл чи өөрийн хүч тэнхээгээ бусдад өгөх болж, Он жилүүдээ харгис нэгэнд алдах вий.
Учир нь садар самуун эмээс болж тэр хүн зүсэм талх болтлоо турж хорчийдог ба Завхайрагч эм үнэт амийг авладаг ажээ.
Тэр эм түүнийг тэврэн авч, үнсээд, Ичгүүргүй нүүрээрээ түүнд,
Тиймээс аадар бороо саатаж, хаврын бороо ч орсонгүй. Гэлээ ч чи янхны духтай бөгөөд ичих нүүргүй болжээ.
Гудамж болгоны үзүүрт чи өөртөө мөргөлийн өндөрлөгүүд барьж, өөрийн гоо үзэсгэлэнг жигшүүрт зүйл болгон, садар самуунаа ихэсгэхээр хажуугаар өнгөрөгч болгон уруу хөлөө сунгасан.
Чи бол нөхрийнхөө оронд танихгүй эрийг авдаг завхай эхнэр юм.
Ийнхүү чи өөрийн садар самуун дотор тэдгээр эмсээс ялгаатай юм. Чи мөнгийг өгдөг, чамд мөнгө өгдөггүй учир хэн ч чинийх шиг завхайрдаггүй. Ийнхүү чи ялгаатай юм”.
Харин Би та нарт хэлье, эмэгтэй хүнийг тачаадан харах хүн бүр зүрхэндээ түүнтэй хэдийнээ завхайрсан хэрэг юм.
Нүд нь завхайрлаар дүүрэн бөгөөд тэд нүгэл үйлдэхээ хэзээ ч больдоггүй. Тэд тогтворгүй сэтгэлтэнгүүдийг уруу татдаг бөгөөд шуналд дадлагажсан зүрхтэй хараалын хүүхдүүд юм.
Учир нь ертөнцөд байгаа бүхэн тухайлбал, махан биеийн хүсэл тачаал, нүдний хүсэл тачаал, амьдралын бардам бахдал нь Эцэгээс бус, харин энэ ертөнцөөс ирдэг юм.