16 Тэрээр эзнийгээ гэртээ иртэл нь нөгөө хувцсыг дэргэдээ тавьж байв.
Тэр миний чанга дуугаар хашхирахыг сонсоод, хувцсаа надад орхиод гадагш зугтан гарлаа гэв.
Тэгээд тэр түүнд мөн л нөгөө үгээ хэлж —Таны бидэнд авчирсан еврей зарц намайг доромжлохоор над уруу орж ирлээ.
Хорон муу хүн зөв шударга хүний эсрэг хуйвалдаж, Түүн уруу шүдээ хавирдаг.
Хорон муу хүн зөв шударга хүнийг анаж, Түүнийг хорлох боломжийг хайдаг.
“Учир нь Миний хүмүүс мунхаг юм. Тэд Намайг мэддэггүй. Тэд тэнэг хүүхдүүд бөгөөд ухаангүй. Тэд бузар мууг үйлдэхдээ сүрхий, харин сайныг үйлдэхийг тэд мэддэггүй”.
Учир нь бид бас өөрсдөө урьд нь мунхаг, дуулгаваргүй, мэхлэгдсэн, зүсэн бүрийн хүсэл тачаал хийгээд зугаа цэнгэлд боолчлогдсон, муучлал болон атаа жөтөө дотор амьдралаа өнгөрөөн, бие биеэ үзэн ядаж, жигшүүрт байсан.