1 Тэр үед Иуда ах дүү нараасаа салж, Адулламын Хира гэдэг хүн уруу хүрч очив.
Түүнээс нэлээд хойно Иудагийн эхнэр Шуагийн охин үхжээ. Иуда сэтгэлээ тайтгарсны дараа өөрийн найз адуллам хүн Хиратай хамт Тимна өөд явж, хонь хяргагчид дээрээ очив.
Иуда тэр эмэгтэйн гараас барьцаагаа авахаар өөрийн найз адуллам хүнээр нэгэн ишиг илгээсэн боловч тэр бүсгүйг олж чадсангүй.
Филистчүүдийн нэг хороо цэрэг Рефаимын хөндийд хуарагнаж байх зуур, ургац хураах үед гучин хүчит эрээс гурав нь Адулламын агуй уруу, Давид дээр ирэв.
Нэгэн өдөр Елиша Шунем уруу явжээ. Тэнд нэгэн алдар нэртэй эмэгтэй байсан бөгөөд тэр түүнийг хоол зооглогтун хэмээн ятгажээ. Ингээд Елиша тэр газраар өнгөрөн явах болгондоо тэднийд хооллодог болжээ.
Мэргэн хүмүүстэй хамт явагч нь мэргэн болно. Харин мунхаг хүмүүстэй нөхөрлөгч нь хохирол амсана.
Мунхаг явдлаа орхин амьд яв. Оюун ухааны замаар яв” гэж хэлдэг.
Марешагийн оршин суугч аа, Би эзэмшигч нэгнийг та нар дээр авчирна. Израилийн яруу алдар нь Адулламд орж ирэх болно.
Либнагийн хаан нэг, Адулламын хаан нэг,
Иармут, Адуллам, Соко ба Азека,
Иаел Сисераг угтан гарч ирээд, түүнд —Орж хайрла, эзэнтэн минь. Манайд орж хайрла. Бүү эмээгтүн гэв. Сисера түүний майханд орсонд, Иаел түүнийг эсгийгээр бүтээв.
Давид тэндээс явж, Адулламын агуй уруу зугтав. Түүний ах нар болон түүний эцгийн гэрийнхэн бүгд үүнийг сонсоод Давидын байгаа газар уруу ирэв.