Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Эхлэл 37:8 - Ариун Библи 2004

8 Ах нар нь түүнд хандаж —Чи үнэхээр бидний хаан болно гэж үү? Чи үнэхээр биднийг захирах болно гэж үү? гэцгээжээ. Ах нар нь түүний зүүд, түүний ярианаас болоод улам илүү үзэн ядах болжээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

8 Ах нар нь түүнд —Чи үнэхээр бидний хаан болно гэж үү? Чи үнэхээр биднийг захирах болно гэж үү? гэцгээжээ. Ах нар нь түүний зүүд, түүний ярианаас болоод улам илүү үзэн ядах болжээ.

Onani mutuwo Koperani




Эхлэл 37:8
19 Mawu Ofanana  

“Хэн чамайг бидний захирагч, шүүгч болгосон юм бэ?” хэмээн хэлэгдэж, тэдэнд гологдсон өнөөх Мосег үүргэнийн бутанд үзэгдсэн тэнгэр элчийн гараар захирагч, бас чөлөөлөгч болгохоор Бурхан илгээсэн ажгуу.


Харин зарим үл бүтэх этгээдүүд —Энэ хүн биднийг яаж аврах юм бэ? хэмээн түүнийг басамжилж, түүнд ямар ч бэлэг авчирсангүй. Харин Саул дуугүй байв.


Бурханы Хүүг уландаа гишгэж, өөрийг нь ариусгасан гэрээний цусыг бузар хэмээн үзээд нигүүлслийн Сүнсийг доромжилсон хүн хэр зэрэг илүү хүнд шийтгэл эдэлбэл зохино гэж та нар бодож байна?


Есүс тэднийг хараад, —Тэгвэл “Барилгачдын голсон чулуу Булангийн тулгуур чулуу болов” гэж бичигдсэн нь ямар учиртай вэ?


Харин түүний иргэд нь түүнийг үзэн яддаг байсан тул, араас нь элч илгээн, “Энэ хүн биднийг захирахыг бид үл хүснэ” гэж хэлүүлжээ.


Барилгачдын голсон чулуу Булангийн тулгуур чулуу болов.


Түүний том ах Елиаб Давидыг хүмүүстэй ярьж байхыг сонсжээ. Елиаб Давидад ихэд уурлан, —Чи яах гэж наашаа ирэв? Талд байгаа хэдэн хонио чи хэнд орхиод ирэв? Би чиний их зан, муу санааг чинь мэднэ. Чи тулалдааныг үзэхээр ирсэн биз дээ? хэмээн загнав.


харин нөгөө хүн —Хэн чамайг бидний дээр захирагч, эсвэл шүүгчээр тавьсан юм бэ? Чи египет хүнийг алсан шигээ намайг бас алах гэж байна уу? гэсэнд, Мосе айж —Хэрэг үнэхээр илэрчээ гэж хэлэв.


Чиний эцгийн ерөөл бол Миний өвөг дээдсийн ерөөлөөс ч илүү байж, Мөнх уулсын хязгааргүй шиг Тэр ерөөл нь Иосефын тэргүүн дээр, Ах дүүсийнхээ дундаас тодрон гарагчийн зулай дээр эргэж ирнэ.


Эцэг нь түүнийг бусад хөвгүүдээсээ илүү хайрладгийг ах нар нь хараад, Иосефыг үзэн ядаж, түүнтэй эв найртай ярилцаж чаддаггүй байжээ.


Эцэг нь Иаковыг ерөөсөн тэр ерөөлөөс болж, Есав Иаковыг үзэн ядаж, өөрөө өөртөө “Эцгийнхээ төлөө эмгэнэх өдөр ойрхон ирж байгаа учир би дүү Иаковаа ална” гэж хэлжээ.


Иосеф бас өөр нэг зүүд зүүдлээд, түүнийгээ ах нартаа —Сонсоцгоо! Би бас өөр нэг зүүд зүүдэллээ. Энэ удаа нар, сар бас арван нэгэн од надад мөргөцгөөж байлаа гэж ярив.


тэд түүнд хандан —Үгүй, эзэн минь! Таны зарц бид хоол хүнс авахаар л ирцгээлээ.


Иуда түүнд ойртон очиж хэлсэн нь —Эзэн минь ээ! Зарц чинь таны сонорт нэг үг хэлье. Та болгооно уу? Та зарцдаа битгий уурлаарай. Учир нь та бол Фараонтай адил билээ.


Ах нар нь түүний өмнө очиж сөгдөн —Бид бол таны зарц нар гэсэнд


газрын үнэт зүйлс хийгээд түүнийг дүүргэдэг бүхнээр, бутан дотор оршиж байсан Түүний ивээлээр ивээх болтугай. Тэр ерөөл нь Иосефын толгой дээр, ах дүүсийнхээ дунд ялгарсан нэгний толгойн титэм дээр буух болтугай.


Тэгэхэд энэ үг Саулын дургүйг хүргэсэн тул тэр ихэд уурлан, —Тэд Давидад түмийг хамааруулж, надад мянгыг өгөв. Одоо түүнд хаанчлал л дутуу байна уу? хэмээн хэлжээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa