9 Есав —Дүү минь ээ! Надад байгаа юм хангалттай. Чи өөртөө байгаа юмаа өөртөө байлга гэв.
9 Есав —Дүү минь ээ! Надад байгаа юм хангалттай. Чи өөрийнхөө юмыг өөртөө байлга гэв.
Түүний эцэг Исаак түүнд хандаж —Чиний суух газар бол газрын баялгаас хол, Тэнгэрийн шүүдрээс хол юм.
Чи сэлмээрээ амьдарч, дүүдээ зарагдана. Хэзээ чи уяанаасаа тайлагдана, Тэр цагт чи түүний буулгыг хүзүүн дээрээсээ авч хаяна гэжээ.
Эцэг нь Иаковыг ерөөсөн тэр ерөөлөөс болж, Есав Иаковыг үзэн ядаж, өөрөө өөртөө “Эцгийнхээ төлөө эмгэнэх өдөр ойрхон ирж байгаа учир би дүү Иаковаа ална” гэж хэлжээ.
Иаков —Үгүй. Хэрэв би таны хайр ерөөлийг хүртсэн бол энэ бэлгийг миний гараас авна уу? Тантай учрах нь Бурхантай учирсан мэт санагдана. Та ч намайг таалсан билээ.
ЭЗЭН —Чиний дүү Абел хаана байна? гэж Каинаас асуухад Каин —Би мэдэхгүй. Би дүүгийнхээ харгалзагч юм уу? гэж хариулав.
Хүмүүний зам ЭЗЭНий таалалд нийцэх цагт Тэрээр түүний дайснуудыг нь хүртэл түүнтэй эв түнжинтэй байлгадаг.
Шуналын тулам хоёр охинтой бөгөөд Тэд байнга л “Өг, Өг” гэцгээдэг. Ханаж цаддаггүй гурван зүйл “Одоо боллоо” гэж хэлдэггүй дөрөв дэх зүйл бий.
Хөвгүүнгүй, дуугүй, татлаа түлхээгүй нэгэн эр байсан бөгөөд түүний хөдөлмөрт эцэс төгсгөл гэж алга байв. Түүний нүд нь хэзээ ч баялагт ханасангүй. “Би хэний төлөө хөдөлмөрлөж, санаа сэтгэлээ золиослон байна вэ?” гэж асууж байсангүй. Энэ нь мөн л хоосон бөгөөд эмгэнэлтэй алба мөн.
Үүнийг сонсоод тэд Бурханыг алдаршуулав. Тэгээд түүнд —Ах минь, иудейчүүдийн дунд итгэсэн хүмүүс хичнээн олон мянга байгаа боловч тэд мөнөөх л Хуульд зүтгэдэг бөгөөд
Ананиа явж, гэрт орж түүн дээр гараа тавиад, —Саул дүү минь, ирэх замд чинь чамд үзэгдсэн Эзэн Есүс чамайг хараатай болгож, Ариун Сүнсээр дүүргэхийн тулд намайг илгээв гэлээ.
Цаашид тэрээр боол шиг бус, харин боолоос ч илүү байх бөгөөд махан биеийн ч дотор, Эзэний ч дотор ялангуяа миний хувьд болон чиний хувьд бүр ч илүү хайрт дүү минь байх болно.
Би чиний хайраас маш их баяр баясгалан, тайвшралыг авсан юм. Яагаад гэвэл, дүү минь, чиний ачаар ариун хүмүүсийн зүрх тэнхэрсэн байна.
Израилийн хөвгүүд явж, ЭЗЭНий өмнө үдэш болтол уйлалдан, ЭЗЭНээс асуун —Миний дүү Бениамины хөвгүүдийн эсрэг тулалдахаар бид дахин явах уу? гэв. ЭЗЭН —Түүний эсрэг хөдөл хэмээн айлдлаа.