Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Эхлэл 32:4 - Ариун Библи 2004

4 тэдэнд тушааж —Миний эзэн Есавд ингэж хэл. “Таны зарц Иаков ингэж хэлүүллээ «Би Лабантай хамт өнөөг хүртэл суулаа.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

4 тэдэнд тушааж —Миний эзэн Есавд ингэж хэл. “Таны зарц Иаков ингэж хэлүүллээ. «Би Лабантай хамт өнөөг хүртэл суулаа.

Onani mutuwo Koperani




Эхлэл 32:4
23 Mawu Ofanana  

Эзэн минь! Бидний үгийг сонс! Та бол бидний дундах хүчирхэг ноён мөн. Та бидний оршуулгын газраас хамгийн тохиромжтой газарт шарилаа оршуулаарай. Өөрийн оршуулгын газарт шарилыг тань оршуулахыг танд хориглох хүн бидний дотор байхгүй гэцгээв.


Есав Иаковт хандаж —Би өлсөж ядарсан учир чи улаан шөлнөөсөө надад идүүлнэ үү? гэжээ. Иймээс Есавыг Едом гэж дуудах болжээ.


Ард олон чамд зарагдаж, Үндэстнүүд чамд сөгдөн мөргөх болтугай! Чи ах дүү нарынхаа эзэн болж, Эхийн чинь хөвгүүд чамд мөргөн сөгдөж, Чамайг хараасан нь хараалд идэгдэж, Чамайг ерөөсөн нь ерөөгдөх болтугай! хэмээв.


Исаак Есавд хариулж, —Би түүнийг чиний эзэн болгож, бүх ах дүү нарыг чинь түүнд зарцаар өгч, бас үр тариа, дарсаар түүнийг хангасан учир хүү минь би чамдаа юу хийж өгч чадах билээ гэв.


Би танайд хорин жил суулаа. Би таны хоёр охины төлөө арван дөрвөн жил, таны мал сүргийн төлөө зургаан жил танд зарагдлаа. Энэ завсар та миний хөлсийг арван удаа өөрчилсөн.


“Энэ бол таны зарц Иаковынх. Үүнийг өөрийн эзэн Есавдаа бэлэг болгон явуулсан юм. Иаков өөрөө бас бидний ард ирж байгаа” гэж хэл гэв.


Надад үхэр, илжиг, хонин сүрэг, эрэгтэй, эмэгтэй зарц нар байна. Би таны хайр ерөөлийг хүртэхээр эзэн танд энэ хэлийг хүргүүлж байна» гэж хэл” гэв.


Эзэн минь та зарц надаас түрүүлээд явна уу? Сеирт эзэн тан дээр хүрч очтол, би өмнөө яваа мал сүрэг, хүүхдүүдийнхээ аясыг тааруулж, аажуу уужуу явъя гэв.


Есав —Надтай дайралдсан энэ бүх сүрэг чинь ямар учиртай юм бэ? гэсэнд Иаков —Эзэн таны хайр ерөөлийг хүртэх гэсэн юм гэж хэлэв.


Есав буюу Едом нь Сеирийн уулархаг нутагт амьдрах болов.


Сеирийн уулархаг нутагт суурьшсан едомчуудын өвөг Есавын удмын түүх ийм болой.


Хэрэв чи сайныг үйлдвэл тэргүүнээ өргөх биш үү? Хэрэв чи сайныг хийхгүй бол гэм нүгэл үүдэн дээр чинь гэтэн, нүгэл хилэнц чамайг хүсэвч, чи түүнийг дийлэх ёстой.


Тэд ууц нуруундаа таар бүсэлж, толгойдоо олс уяж, Израилийн хаанд хүрч очоод, —Таны боол Бен-хадад “Миний амийг өршөөгөөч” хэмээн гуйж байна гэв. Ахаб хаан —Тэр одоог хүртэл амьд байгаа юм уу? Тэр бол миний дүү шүү гэж хэлэв.


Аарон —Миний эзний уур хилэн бүү дүрэлзэг. Энэ ард түмэн бузар мууд өртөмтгий гэдгийг та мэднэ.


Эелдэг хариулт уур хилэнг зайлуулна. Харин хүйтэн цэвдэг үгс уур хилэнг хөдөлгөнө.


Захирагч хүнийг тэвчээрээр ятгаж болно. Уян хатан хэл ясыг ч хугалж чадна.


Миний хүү, чи хөршийнхөө гарт нэгэнтээ орсон тул эдгээрийг хийж, өөрийгөө авар. Явж, өөрийгөө даруу болгож, хөршөөсөө шалан гуй.


Захирагч чинь чамд хилэгнэх аваас байр сууриа бүү орхи. Учир нь тайван байдал ноцтой бурууг ч зайлуулдаг.


Едомын тухай зөн. Сеирээс нэгэн хүн намайг дуудсаар “Манаач аа. Шөнийн хэдэн цаг вэ? Манаач аа. Шөнийн хэдэн цаг вэ?” гэв.


Юу гэвэл өөрийгөө өргөмжилдөг аливаа хүн номхруулагдаж, харин өөрийгөө даруу байлгагч өргөмжлөгдөнө гэв.


Түүнчлэн Сара Абрахамыг эзэн гэж дуудан, дуулгавартай дагасан юм. Хэрэв та нар ямар ч аюулаас айхгүйгээр зөвийг үйлдвэл, тэр эмэгтэйн хүүхдүүд болно.


ЭЗЭН минь, Таныг Сеирээс гарахад, Таныг Едомын талаас жагсан хөдлөхөд дэлхий доргин, тэнгэр дусалж, үүлс усаа дусаав.


Тэгэхэд Саул Давидын дууг танин —Миний хүү Давид аа, энэ чиний дуу юу? гэхэд Давид —Миний дуу, эзэн хаан минь! хэмээн хариулав.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa