13 Иаков тэр шөнөдөө тэндээ хонож, ах Есавдаа зориулан эд хөрөнгөөсөө бэлэг сонгожээ.
13 Иаков тэр шөнөдөө тэндээ хонож, эд хөрөнгөнөөсөө ах Есавдаа зориулан бэлэг сонгожээ.
Би бас чиний үр хүүхдүүдийг газар шороо мэт болгоно. Хэрэв хүн газар шороог тоолж чаддаг бол, чиний үр хүүхдүүдийг ч тоолж чадмуй.
түүнийг гадагш дагуулан гараад —Чи тэнгэр өөд хар, хэрэв оддыг тоолж чадваас тоол гэв. Тэр бас дахин түүнд —Чиний үр удам ийм олон болно гэв.
хараагаа өргөн хартал дэргэд нь гурван хүн зогсож байлаа. Тэрээр тэднийг харангуутаа угтан тосохоор майхныхаа үүднээс яаран гүйж хүрээд, газарт бөхийн сөгдөж, —
Би үнэхээр чамайг ерөөж, чиний үрсийг тэнгэрийн одод, далайн эргийн элс мэт асар олон болгоно. Чиний үрс дайснуудынхаа үүд хаалгыг эзлэн авах болно.
Хоёр зуун эм ямаа, хорин ухна, хоёр зуун эм хонь, хорин хуц,
Иаков —Үгүй. Хэрэв би таны хайр ерөөлийг хүртсэн бол энэ бэлгийг миний гараас авна уу? Тантай учрах нь Бурхантай учирсан мэт санагдана. Та ч намайг таалсан билээ.
Есав —Надтай дайралдсан энэ бүх сүрэг чинь ямар учиртай юм бэ? гэсэнд Иаков —Эзэн таны хайр ерөөлийг хүртэх гэсэн юм гэж хэлэв.
Иосеф тэр газрын захирагч нь бөгөөд нутгийнхаа бүх ард түмэнд үр тариа худалдаж байлаа. Иосефын ах дүү нар тэнд хүрч ирээд, түүний өмнө сөгдөн, нүүрээ газарт хүргэж мөргөцгөөв.
Эцэг Израиль нь тэдэнд хандаж —Тэгвэл үүнийг хий. Та нар энэ нутгийн дээд зэргийн юмнаас савандаа хийж, тэр хүндээ бэлэг болгон аваачиж өг, үүнд багахан гүгэл, жаахан зөгийн бал, үнэрт давирхай, анхилуун үнэртэн тос, самар, алмонд тэргүүтэн болой.
Иосефыг гэрт орж ирэхэд тэд гэрт оруулж ирсэн бэлгээ түүнд өргөн барьж, газар сөгдөн мөргөв.
би хүмүүсийг хэрмийн ар талын газрын хамгийн нам хэсгүүд болох задгай газруудад байрлуулж, хүмүүсийг ургуудаар нь сэлэм, жад, нумтай нь байрлуулав.
Хээл хахууль нь түүнийг өгөгчийн нүдэнд сахиус юм. Тэрээр хаашаа ч хандсан амжилт олдог аж.
Бэлэг өгсөн хүний өмнө боломж нээгдэж, Тэр нь түүнийг эрхэм нэгэнтэй учруулна.
Олон хүмүүс эрх мэдэлтнүүдийн ивээлд багтахыг санаархдаг агаад Бэлэг сэлт өгдөг нэгэнд хүн бүр найз нөхөд ажээ.
Сэм өгсөн бэлэг уур хилэнг дарна. Өвөрт нь хийсэн хээл хахууль хилэн хорслыг дарна.
Эзэнтэндээ авчирсан шивэгчний тань энэхүү бэлгийг эзэнтнийг минь дагалдаж буй залууст өгөх болтугай.
Та өөрийн залуусаас асуувал тэд тэгж хэлэх болно. Тиймээс миний залуусыг ивээж өгнө үү. Учир нь бид баярын өдөр ирсэн билээ. Таны боолууд болон таны хүү Давидад таны гарт байгаа юуг ч хамаагүй өгнө үү?” гэж хэл гэв.