Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Эхлэл 3:8 - Ариун Библи 2004

8 Сэрүү ороход ЭЗЭН Бурханы цэцэрлэг дундуур алхаж яваа чимээг сонсоод, эр хүн эхнэртэйгээ хоёул ЭЗЭН Бурханы оршихуйгаас цэцэрлэгийн модон дотор нуугджээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

8 Үдшийн сэрүүнд цэцэрлэг дундуур ЭЗЭН Бурханы алхаж яваа чимээг сонсоод, эр хүн эхнэртэйгээ хоёул ЭЗЭН Бурханы оршихуйгаас цэцэрлэгийн модон дунд нуугджээ.

Onani mutuwo Koperani




Эхлэл 3:8
20 Mawu Ofanana  

ЭЗЭН Абрахамтай яриагаа дуусгангуутаа одоход, Абрахам ч бас өөрийн газар уруу харьжээ.


тэрээр —Би Таны дууг цэцэрлэг дотор сонсоод, нүцгэн байсан учир айж, өөрийгөө нуусан юм гэж хэлэв.


Үүлс Түүний нуугдах газар тул Тэрээр харж чаддаггүй. Тэрээр тэнгэрийн тойрогт алхдаг” гэдэг.


Өөрийн гэм бурууг өвөртөө нууснаараа би өөрийн нүглээ Адам шиг бүтээн хаасан уу?


Тэгтэл шуурган дундаас ЭЗЭН Иовд хариулан, —


ЭЗЭНий мэлмий хаа ч байдаг ба Хорон мууг хийгээд сайныг хардаг.


“Би түүнийг харахгүйгээр хүн өөрийгөө хоргодох газар нууж чадах уу?” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Би тэнгэрүүд болон газрыг дүүргэдэггүй гэж үү?” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Бас Израилийн нүгэл болох Авены мөргөлийн өндөрлөгүүд нураагдах болно. Тэдний тахилын ширээнүүд дээр үүргэнэ, халгай ургана. Тэгээд тэд уулсад хандан “Биднийг нөмөр” гээд, толгодод хандан “Бидэн дээр уна” хэмээн хэлэх болно.


Би бас дунд чинь алхаж, та нарын Бурхан болох бөгөөд та нар Миний ард түмэн байх болно.


Гэвч Иона ЭЗЭНий оршихуйгаас Таршиш уруу зугтахаар босов. Тэрээр Иоппад ирж, Таршиш уруу явж байсан хөлөг онгоцыг олоод, зардлаа төлж, ЭЗЭНий оршихуйгаас Таршиш уруу тэдний хамт явахаар тэнд суув.


Хуулийн шаарддаг үйлс нь тэдний зүрх сэтгэлд бичигдсэнийг тэд харуулдаг. Тэдний мөс чанар ч хамт гэрчилж, тэдний бодол санаа ч нэг нэгнээ буруутгадаг, эсвэл өмгөөлдөг.


ЭЗЭН Бурхан чинь чамайг аварч, дайснуудыг чинь та нарт тушаахаар хуарангийн чинь дундуур явах учир хуаран чинь ариун байх ёстой. Тэгвэл та нарын дундаас Тэр бузар муухай зүйлийг олж харахгүй учир чамайг орхихгүй.


Галын дундаас айлдсан Бурханы дуу хоолойг чам шиг сонсоод, амьд үлдсэн ямар нэгэн ард түмэн байна уу?


Тэгэхээр бид одоо юунд үхэх ёстой юм бэ? Энэ их гал биднийг залгина. Хэрэв бид ЭЗЭН Бурханыхаа дууг цаашид сонсвол үхнэ.


Түүний хараанаас нуугддаг нэг ч бүтээл байхгүй. Харин Түүний мэлмийн өмнө бүгд нүцгэн бөгөөд ил болой. Түүнд бид тайлагнадаг.


Дэлхийн хаад, агуу хүмүүс, мянгатын дарга нар, баячууд, хүчтэнүүд, боол хийгээд чөлөөт хүн бүр агуй болоод уулсын хавцалд нуугдацгааж,


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa