Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Эхлэл 3:4 - Ариун Библи 2004

4 Тэр могой эмэгтэйд —Та нар ерөөсөө үхэхгүй.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

4 могой, эмэгтэйд —Та нар ерөөсөө үхэхгүй.

Onani mutuwo Koperani




Эхлэл 3:4
13 Mawu Ofanana  

ЭЗЭН Бурхан тэр эмэгтэйд —Чи яаж байгаа чинь энэ вэ? гэсэнд тэр эмэгтэй —Тэр могой намайг мэхэлснээс болоод би идсэн гэв.


Харин цэцэрлэгийн голд байгаа модны жимсний тухайд Бурхан “Та нар түүнээс бүү ид, бас түүнд бүү хүр, тэгвэл та нар үхнэ” гэж айлдсан хэмээжээ.


Тэгээд тэрээр хаанд —ЭЗЭН ингэж айлдаж байна “Екроны бурхан Баал-зебубаас асуулгахаар элч нарыг илгээсэн чинь Өөрийнх нь үгийг асуун мэдэж болох Бурхан Израильд байдаггүйгээс болсон уу? Тийм учраас чи өөрийн хэвтсэн орноосоо буухгүй, харин гарцаагүй үхэх болно” гэв гэжээ.


Тиймээс одоо ЭЗЭН ингэж айлдаж байна. “Чи хэвтсэн орноосоо буухгүй, харин чи гарцаагүй үхэх болно” гэж хэлэв. Тэгээд Елиа салж явлаа.


Тэд түүнд —Нэгэн хүн бидэнтэй уулзахаар ирээд, бидэнд “Явж, та нарыг илгээсэн хаанд буцаж очоод, түүнд «ЭЗЭН ингэж айлдаж байна. ”Израильд Бурхан байдаггүй болоод чи Екроны бурхан Баал-зебубаас асуухаар илгээж байна уу? Тиймээс чи хэвтсэн орноосоо буухгүй, харин гарцаагүй үхэх болно” хэмээв» гэж хэл” гэж хэлсэн гэцгээв.


Тэгэхэд Елиша түүнд —Явж, түүнд “Та заавал эдгэх болно” гэж хэл. Гэвч тэр гарцаагүй үхнэ гэдгийг ЭЗЭН надад үзүүлсэн юм гэв.


Тэрээр хариуд нь “Би явж, түүний бүх эш үзүүлэгчийн аманд хуурдаг сүнс болно” гэв. ЭЗЭН түүнд “Чи түүнийг уруу татаж, ятгагтун. Явж, үүнийгээ хийгтүн” хэмээлээ.


Тэрээр зүрхэндээ “Бурхан мартсан билээ. Тэрээр нүүрээ нуусан. Тэрээр үүнийг хэзээ ч харахгүй” гэдэг.


Та нар эцэг чинь болох диаволаас гаралтай. Та нар эцгийнхээ хүслийг хийхийг хүсдэг. Тэр чинь эхнээсээ алуурчин байсан бөгөөд үнэн дотор зогсдоггүй. Учир нь түүнд үнэн байдаггүй. Тэр худал хэлэхдээ, чухам өөрөөсөө хэлдэг. Учир нь тэр худалч бөгөөд худал хуурмагийн эцэг нь юм.


Гэвч могой залиараа Еваг мэхэлсэн шигээ Христ уруу хандсан [цэвэр,] энгийн байдлаас та нарын санаа бодлуудыг төөрүүлчих вий гэхээс би айж байна.


Ингэсэн нь биднийг Сатан мэхэлж далимдуулах вий гэсэндээ юм. Учир нь түүний хөнөөх санааг бид ямар мэдэхгүй биш.


Энэ хараалын үгийг сонсогч нь зүрхэндээ өөрийгөө тайвшруулж, “Би сэтгэлээ хатууруулж, устай газар, хуурай газрыг устгасан ч би амар тайван байна” гэж бодох болуузай.


Адам мэхлэгдээгүй. Харин эмэгтэй нь мэхлэгдэж, гэм буруу дотор унасан юм.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa