Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Эхлэл 3:18 - Ариун Библи 2004

18 Газар чамд зангуу ба халгайг ургуулна. Чи тариалангийн талбайгаас ногоо идэх болно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

18 Чиний төлөө тэрээр өргөс зангууг ч ургуулна. Чи хээрийн өвс ногоог ч идэх болно.

Onani mutuwo Koperani




Эхлэл 3:18
20 Mawu Ofanana  

Адамд хандан —Чи эхнэрийнхээ үгийг сонсож, “Бүү ид!” гэж Миний чамд тушаасан модноос идсэн учир Чамаас болж газарт хараал хүрч, Чи насан туршдаа зүтгэж байж ургацыг нь идэх болно.


Чи газар шороондоо эргэж очих хүртлээ Духныхаа хөлсийг дуслуулан байж хоолоо олж иднэ. Учир нь чамайг газар шорооноос авсан. Чи тоос шороо тул тоос шороондоо буцаж очих болно гэжээ.


Тэрээр —Би эхийнхээ хэвлийнээс нүцгэн ирсэн, би тийшээ ч нүцгэн буцна. ЭЗЭН өгсөн, ЭЗЭН зайлуулан авлаа. ЭЗЭНий нэр алдаршиг гэв.


улаан буудайн оронд өргөст ургамал, арвайн оронд хогийн ургамал ургаг гэв. Иовын үг барагджээ.


Өлсөгчид ургацыг нь цөлмөж, өргөст бутнууд уруу авч явдаг. Ундаасагчид эд хөрөнгөнд нь санаархдаг.


Тэгэхдээ хувцас өмсдөгийн адил Өөртөө гэрлийг өмсөж, Тэнгэрийг хөшиг шиг татдаг.


Та хүнийг тоос шороо уруу нь буцаан, Айлдахдаа “Хүний хүүхдүүд ээ, буцагтун” гэдэг.


Замаасаа гажсан хүний замд үүргэнэ ба занга бий. Өөрийгөө хамгаалдаг хүн тэдгээрээс холуур явдаг.


Тэгтэл бүх талбай нь хогийн ургамалд баригдсан, Халгайгаар дүүрсэн ба чулуун хашаа нь нурсан байлаа.


Миний ард түмний нутаг, үүргэнэ ба өргөст халгай ургасан нутаг, баясгалант хот ба бүх жаргалтай гэрүүдийн төлөө гашуудагтун.


Би талбайг эзгүйрүүлэн хаяад, тайрч арчлахгүй, зээтүүдэхгүй. Харин өргөст бут, үүргэнэ ургана. Түүн дээр бороо бүү оруул гэж Би үүлэнд тушаана”.


Мянган мөнгөн шекелээр үнэлэгдсэн мянган усан үзмийн ороонго ургаж байсан газар бүрд тэр өдөр өргөст халгай, үүргэнийн бут ургана.


Бүх газар өргөст халгай, үүргэнийн бутаар дүүрсэн байх учир хүмүүс энд нум сумтайгаа ирэх болно.


Тэд улаан буудай тарьж, өргөст ургамал хурааж авав. Тэд өөрсдийгөө ямар ч ашиггүй зүйлд ядраав. Харин ЭЗЭНий ширүүн уур хилэнгийн улмаас өөрсдийнхөө ургацаас ичигтүн.


Учир нь Иудагийн хүмүүс болон Иерусалимд ЭЗЭН ингэж айлдаж байна. “Боловсруулаагүй газраа хагалагтун, өргөст ургамлын дунд бүү тариал.


Зарим нь хогийн ургамлын дунд унав. Хогийн ургамал ургаж тэднийг барьчихаж.


Бүх юмыг идэж болно гэж итгэдэг хүн байдаг. Харин сул нэгэн нь ногоо иддэг.


Харин тэр нь хогийн ургамлууд болон халгайнуудыг ургуулбал хэрэггүй болж, хараалд ойртон, шатаагдаж төгсдөг.


та нарын Бурхан ЭЗЭН эдгээр үндэстнүүдийг өмнөөс чинь хөөн гаргахаа болино гэдгийг бат мэдээрэй. Харин Бурхан ЭЗЭНий тань та нарт өгсөн энэ сайхан нутгаас та нарыг мөхөж үгүй болтол тэд та нарт урхи ба занга нуруунд чинь ташуур, нүдэнд чинь өргөс болох болно.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa