7 Иаков эх эцэг хоёрынхоо үгийг дуулгавартай дагаж, Паддан-арам уруу явахыг Есав харж байлаа.
7 мөн эх эцэг хоёроо Иаков дуулгавартай дагаж Паддан-Арам уруу явахыг Есав үзлээ.
Исаак дөчин настайдаа Паддан-арамын арам хүн Бетуелийн охин, арам хүн Лабаны охин дүү Ребекаг эхнэр болгон авчээ.
Тийм учраас одоо хүү минь, чи миний үгийг даган босож, Харанд байгаа миний ах Лабан уруу зугтан очоод,
Есавын харж байхад Исаак Иаковыг ерөөн адислаж, түүнийг Паддан-арамаас эхнэр авахуулахаар тийш явуулсан бөгөөд Исаак түүнийг ерөөн адислаж, “Канааны охидоос эхнэр бүү ав” хэмээн тушаажээ.
Бас Есав Канааны охид нь өөрийн эцэг Исаакт таалагдахгүй байгааг ажиглажээ.
Эцэг эхээ хүндэл. Тэгвэл чиний Бурхан ЭЗЭНий чамд өгсөн газар дээр чи урт наслах болно.
Хүү минь, эцгийнхээ сургамжийг сонс. Эхийнхээ зааврыг бүү огоор.
Эцгийгээ басамжилж, Эхдээ зэвүүцэгчийн нүдийг хон хэрээ тоншиж, тас шувуу иднэ.
Та нар хүн нэг бүр өөрийн эх, эцгийг хүндэтгэн, Миний Амралтын өдрийг сахигтун. Би бол ЭЗЭН, та нарын Бурхан.
Хүүхдүүд ээ, [Эзэн дотор] эцэг эхээ дага. Учир нь энэ бол зөв юм.
“Энэ нь чамд сайн бөгөөд чи дэлхий дээр урт наслах болно” гэжээ.
Хүүхдүүд ээ, бүх талаар эцэг эхдээ дуулгавартай байгтун. Ингэх нь Эзэнд таалагдана.