Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Эхлэл 28:16 - Ариун Библи 2004

16 Иаков зүүднээсээ сэрээд —ЭЗЭН үнэхээр энд байна, харин би мэдсэнгүй гэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

16 Иаков нойрноосоо сэрээд —ЭЗЭН үнэхээр энэ газарт байна. Харин би мэдсэнгүй гэв.

Onani mutuwo Koperani




Эхлэл 28:16
14 Mawu Ofanana  

Тэгэхэд Соломон сэрээд хартал, энэ нь зүүд байв. Тэрээр Иерусалимдаа ирж, ЭЗЭНий гэрээний авдрын өмнө зогсож, шатаалт тахилууд болон эвийн тахилуудыг өргөн, бүх түшмэддээ зориулан найр хийжээ.


Бурхан нэг янзаар, мөн нөгөө янзаар дахин хэлдэг боловч үнэндээ хэн ч анзаардаггүй. хэн ч үүнийг ойшоодоггүй юм.


Түүнийг миний хажуугаар өнгөрөх байсан бол би Түүнийг харахгүй байх байсан. Түүнийг цаашаа өнгөрөх байсан бол би Түүнийг ажиглахгүй байх байсан.


Таны Сүнснээс би хаашаа одож чадах вэ? Эсвэл Таны оршихуйгаас би хаашаа зугтаж чадах вэ?


Бурхан, Өөрийн ариун газраас Та сүрдмээр байна. Израилийн Бурхан Өөрөө хүмүүст хүч чадлыг өгдөг. Бурхан магтагдах болтугай!


Өө, ЭЗЭН, бурхдын дунд Тан шиг хэн байна вэ? Ариун байдалдаа сүр жавхлантай, магтаал дотор аймшиг төрүүлмээр, гайхамшгуудыг бүтээгч Тан шиг хэн байна вэ?


Түүний харахаар эргэхийг ЭЗЭН хараад, бутны дундаас Бурхан түүнийг дуудан —Мосе! Мосе! гэсэнд, тэр —Би энд байна гэж өгүүлэв.


Тэгтэл Тэр —Наашаа бүү ойрт! Чиний зогсож байгаа газар бол ариун газар учраас чи хөлөөсөө шаахайгаа тайл гэж айлдав.


Та нарын ариун хэмээн үзэх ёстой нэгэн бол түмэн цэргийн ЭЗЭН юм. Тэр та нарын айдас байх болно. Тэр та нарын аймшиг байх болно.


Тэгэхэд би сэрээд харсан бөгөөд миний нойр надад тааламжтай байв.


Тэр —Үгийг минь одоо сонс. Хэрэв та нарын дунд эш үзүүлэгч байвал ЭЗЭН Би Өөрийгөө түүнд үзэгдлээр мэдүүлэх болно. Би түүнтэй зүүдэнд нь ярих болно.


Иошуа Иерихогийн ойролцоо байх үед нүдээ дээш өргөн хартал, эсрэг талд нь сэлмээ сугалан гартаа барьсан хүн зогсож байв. Иошуа түүн уруу очин, түүнээс —Та бидний талд уу, манай дайсны талд уу? гэж асуусанд


ЭЗЭНий дайчдын жанжин Иошуад —Зогсож буй газар чинь ариун учраас хөлөөсөө шаахайгаа тайл гэхэд Иошуа ёсоор нь үйлдлээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa