Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Эхлэл 28:12 - Ариун Библи 2004

12 Зүүдэндээ үзвэл, газар дээр нэгэн шат босож, түүний орой нь тэнгэрт тулан, бас дахин харвал, түүгээр Бурханы тэнгэр элч нар өгсөн уруудан байлаа.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

12 Тэрээр зүүдэлсэнд, харагтун, газар дээр нэгэн шат босож, түүний орой нь тэнгэрт тулан бас дахин харвал түүгээр Бурханы тэнгэрэлч нар өгсөж уруудан байлаа.

Onani mutuwo Koperani




Эхлэл 28:12
24 Mawu Ofanana  

Түүний дараа ЭЗЭНий үг Абрамд үзэгдлээр ирж, —Абрам аа, бүү ай! Би бол чиний бамбай, Чиний шагнал агуу их болно. гэжээ.


Нар шингэх үеэр Абрамыг гүн нойрондоо унтаж байтал түнэр харанхуй болон аймшигт айдас түүнийг нөмрөв.


Гэтэл Бурхан Абимелех дээр шөнийн зүүдэнд хүрч ирээд, түүнд хэлсэн нь —Чи өөрийн авсан энэ эмэгтэйгээсээ болж үхнэ. Учир нь тэр эмэгтэй бол гэрлэсэн эмэгтэй гэв.


Бүтэн хоёр жилийн дараа Фараон нэгэн зүүд зүүдэллээ. Фараон голын эрэг дээр зогсож байх юм.


Тэрээр арц модны дор хэвтээд унтав. Харагтун, нэгэн тэнгэр элч түүнд хүрч, —Бос, идэгтүн гэжээ.


Учир нь Өөрт нь бүрэн зориулсан зүрх сэтгэлтэй хүмүүст хүчтэй дэмжлэг болохоор ЭЗЭНий мэлмий дэлхий даяар хойш урагшаа хэрэн явдаг юм. Чи энэ удаа мунхаг үйл хийлээ. Үнэнээр одооноос эхлэн чи ямагт дайн тулаантай байх болно гэж хэлэв.


Би чамтай хамт байгаа тул бүү ай! Өөрийнхөө талаар бүү санаа зов. Учир нь Би чиний Бурхан. Би чамайг тэнхрүүлж, үнэхээр чамд тусална. Би заавал Өөрийн зөв баруун мутраар чамайг хамгаална».


Вавилоны хаан Белшазарын нэг дэх жилд Даниел хэвтэж байхдаа орондоо зүүд зүүдэлж, оюун ухаан дотроо үзэгдэл харав. Тэрээр зүүдээ бичиж үлдээн, доорх зүйлсийг ярив.


Тэр —Үгийг минь одоо сонс. Хэрэв та нарын дунд эш үзүүлэгч байвал ЭЗЭН Би Өөрийгөө түүнд үзэгдлээр мэдүүлэх болно. Би түүнтэй зүүдэнд нь ярих болно.


Харин түүнийг тийн бодож байх үед Эзэний тэнгэр элч зүүдэнд нь үзэгдэж, —Давидын хүү Иосеф оо, Мариаг эхнэрээ болгохоос бүү эмээгтүн. Учир нь түүнд олдоод байгаа нь Ариун Сүнснийх юм.


Харин Херодыг нас барсны дараа Египетэд Эзэний тэнгэр элч Иосефт зүүдэнд нь үзэгдэж, —


Тэр —Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Тэнгэр нээгдэн, Бурханы тэнгэр элч нар Хүний Хүүгийн дээр өгсөх ба уруудахыг та нар үзэх болно гэж айлдав.


Эрт үед эш үзүүлэгчдээр дамжуулан эцэг өвгөдөд олон хэсгээр болон янз бүрийн арга замаар айлдсан Бурхан


Тэд бүгдээрээ авралыг өвлөх хүмүүсийн төлөөх үйлчлэлд илгээгдсэн үйлчлэгч сүнснүүд биш үү?


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa