Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Эхлэл 26:7 - Ариун Библи 2004

7 Тэр газрын хүмүүс түүний эхнэрийн тухай асуусанд тэрээр —Энэ бол миний охин дүү гэжээ. Ребека харваас гоо үзэсгэлэнтэй учраас энэ нутгийнхан түүнээс болж өөрийг нь алж магадгүй гэж бодоод, түүнийг эхнэрээ гэж хэлэхээс айжээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

7 Тэр нутгийн хүмүүс эхнэрийнх нь талаар асуусанд тэр —Энэ бол миний охин дүү гэжээ. Ребека нуруу гоолиг, царай үзэсгэлэнтэй учраас энэ нутгийнхан түүнээс болж өөрийг нь алж магадгүй гээд өөрийнхөө эхнэр гэж хэлэхээс тэр айжээ.

Onani mutuwo Koperani




Эхлэл 26:7
15 Mawu Ofanana  

Тэрээр Египетэд ойртож ирэх үедээ эхнэр Сараидаа өгүүлрүүн —Чи бол үзэсгэлэнтэй сайхан бүсгүй гэдгийг би мэднэ.


Чи өөрийгөө миний дүү охин гэж хэлнэ үү. Тэгвэл чамаас болж надад аюул учрахгүй. Миний амь чиний ачаар аврагдана гэжээ.


Фараоны түшмэд ч түүнийг хараад, Фараонд магтсанд тэр бүсгүйг Фараоны ордонд хүргэжээ.


Абрахам —Энэ газарт Бурханаас айж эмээнэ гэж байхгүй тул тэд эхнэрээс минь болж намайг ална гэж бодсон билээ.


Тэр үедээ Абрахам өөрийн эхнэр Сараг миний дүү охин гэж хэлсэн учир Герарын хаан Абимелех хүн илгээж, Сараг авчээ.


Тэрээр надад “Энэ миний дүү охин” гэж хэлсэн биш үү? Энэ эмэгтэй ч бас өөрөө “Энэ миний ах” гэж хэлсэн. Би энэ хэргийг үнэнч шударга сэтгэл, гэмгүй цэвэр гараараа үйлдсэн билээ гэв.


Тэр бол харваас маш гоо үзэсгэлэнтэй, өдий хүртэл эр хүнтэй ойртоогүй, онгон охин ажгуу. Тэр бүсгүй худаг уруу очиж, ваараа усаар дүүргээд дээш гарч ирэв.


Тэгээд Исаак Герарт амьдран суух болжээ.


Исаак тэнд удаан суусан бөгөөд Исаак эхнэр Ребекагаа тэвэрч байгааг Филистийн хаан Абимелех цонхоороо харав.


Леа хараа муутай, харин Рахел нь үзэсгэлэнтэй, гоолиг ажээ.


Хүний айдас болбоос занга юм. Харин ЭЗЭНд итгэдэг хүн өргөмжлөгдөнө.


Биеийг хөнөөх хүмүүсээс бүү ай. Учир нь тэд сэтгэлийг хөнөөж үл чадна. Харин махан бие болоод сэтгэлийг, хоёуланг нь тамд устгаж чадах Түүнээс айгтун.


Нөхрүүд ээ, Христ чуулганыг хайрлаад түүний төлөө Өөрийгөө өгсний адил эхнэрүүдээ хайрла.


Бие биедээ худал бүү ярь. Яагаад гэвэл та нар хуучин хүнээ бузар муу зуршилтай нь тайлж,


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa