1 Сара нэг зуун хорин долоо наслав. Энэ нь Сарагийн амьдралын он жилүүд ажээ.
Абрахам нүүрээрээ газар унан, инээж, —Зуун настай хүн хүүтэй болно гэж үү? Ерэн настай Сара хүүхэд төрүүлнэ гэж үү? гэж дотроо өгүүлжээ.
Нахорын татвар эм Реума гэгч Теба, Гахам, Тахаш, Маака нарыг төрүүлжээ.
Сара Канаан нутгийн Кириат-арба хэмээх газарт (одоогийн Хеброн) үхэв. Абрахам Сарагийн төлөө гашуудан уйлахаар тэнд оров.
Исаак Ребекаг эх Сарагийнхаа майханд дагуулан ороод, түүнийг эхнэрээ болгон авч, хайрлан дурлажээ. Эхийгээ нас барснаас хойших Исаакийн уй гашуу нь ингэж тайлагдав.