Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Эхлэл 22:11 - Ариун Библи 2004

11 ЭЗЭНий тэнгэр элч тэнгэрээс түүнийг —Абрахам аа, Абрахам аа! гэж дуудсанд тэрээр —Би энд байна гэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

11 Тэгтэл тэнгэрээс ЭЗЭНий тэнгэрэлч —Абрахам аа, Абрахам аа! гэж түүнийг дуудсанд —Харагтун, би энд байна гэв.

Onani mutuwo Koperani




Эхлэл 22:11
21 Mawu Ofanana  

ЭЗЭНий тэнгэр элч цөлийн нэгэн булгийн дэргэдээс, Шур хүрэх зам дахь булгийн дэргэдээс Хагарыг олж, —


Бурхан хүүгийн уйлахыг сонсоод, Бурханы тэнгэр элч тэнгэрээс Хагарыг дуудаж —Хагар аа! Юу болсон бэ? Бүү ай. Учир нь Бурхан тэнд байгаа хөвгүүний дууг сонсжээ.


Бос, хөвгүүнийг босгож, гар дээрээ ав! Учир нь Би түүгээр том үндэстэн бий болгож өгье гэв.


Үүний дараа Бурхан Абрахамыг шалгаж туршихаар түүнийг дуудаж, —Абрахам аа! гэсэнд Абрахам —Би энд байна гэжээ.


Тэгээд гараа сунган, хүүгээ алахаар хутгаа авав.


Тэнгэр элч өгүүлрүүн —Хөвгүүнд гар бүү хүр! Түүнд юу ч бүү хий! Учир нь чи хүүгээ, цорын ганц хүүгээ Надаас харамлаагүй тул чамайг Бурханаас эмээдгийг чинь одоо Би мэдлээ гэв.


ЭЗЭН ийн айлдаж байна. “Чи ийнхүү үйлдэж, хүүгээ, цорын ганц хүүгээ Надаас харамлаагүй учир Би Өөрийн нэрийг барьж тангараглах нь,


Намайг эцгийн минь гэрээс, төрсөн нутгаас минь салгаж ирүүлэн, “Би энэ газар нутгийг чиний үр хүүхдүүдэд өгнө” гэж надад тангараглан хэлсэн Тэнгэрийн Бурхан ЭЗЭН Өөрийнхөө тэнгэр элчийг чиний өмнө илгээнэ. Тэгээд чи тэндээс миний хүүд эхнэр сонгох болно.


Бурханы тэнгэр элч зүүдэнд минь —Иаков! хэмээсэнд —Би энд байна гэж би хариулав. —


Израиль Иосефт хандаж —Ах нар чинь Шехемд хонио хариулж байгаа биш үү? Нааш ир! Би чамайг тэдэн уруу явуулъя гэсэнд Иосеф эцэгтээ —Тэгье гэжээ.


Шөнө нь Бурхан Израильд үзэгдэж, —Иаков аа! Иаков аа! гэж дуудахад Иаков —Би энд байна гэж хариулав.


Намайг элдэв гай зовлонгоос ангижруулсан тэнгэр элч Энэ хүүхдүүдийг ерөөж, Тэд миний нэрээр болон миний өвөг эцэг Абрахам Бас төрсөн эцэг Исаакийн маань нэрээр дуудуулж, Газар дэлхий дээр өнөр өтгөн болгох болтугай! гэв.


ЭЗЭНий тэнгэр элч бутан дотроос галын дөл дунд түүнд үзэгдэв. Үзэгтүн, бутанд гал дүрэлзэж байсан боловч бут шатахгүй байгааг Мосе харлаа.


Түүний харахаар эргэхийг ЭЗЭН хараад, бутны дундаас Бурхан түүнийг дуудан —Мосе! Мосе! гэсэнд, тэр —Би энд байна гэж өгүүлэв.


Дараа нь —Би хэнийг явуулах вэ? Хэн Бидний төлөө явах вэ? гэсэн Эзэний дууг би сонсоод —Би энд байна. Намайг явуулаач гэж хэлэхэд,


Бид бүгдээрээ газар хөсөр унахад еврей хэлээр “Саул аа, Саул аа, юунд чи Намайг хавчина вэ? Шилбүүрийг өшиглөх нь чамд бэрх биз ээ” гэж надад хэлэхийг би сонсов.


Саул газар хөсөр унав. Тэгээд —Саул аа, Саул аа, юунд чи Намайг хавчина вэ? гэх дууг сонсоод, —


ЭЗЭНий тэнгэр элч Гилгалаас Бохимд ирж —Би та нарыг Египетээс гарган, өвөг дээдэст чинь тангарагласан тэр газарт дагуулж ирээд хэлэхдээ “Би та нартай байгуулсан гэрээгээ хэзээ ч цуцлахгүй.


Тэгэхэд нь ЭЗЭН ирж, дэргэд нь зогсоод, урьдын адил —Самуел аа, Самуел аа! гэж дуудав. Самуел —Айлдаж хайрла. Боол тань сонсож байна хэмээн өгүүлэв.


ЭЗЭН Самуелыг дуудахад —Би энд байна гэж тэр хэлэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa