5 Абрахам өөрийн хүү Исаакийг төрөхөд зуун настай байлаа.
5 Хүү Исаакаа төрөхөд Абрахам зуун настай байлаа.
Хагар Ишмаелыг Абрамд төрүүлж өгөхөд Абрам наян зургаан настай байжээ.
Абрамыг ерэн есөн настай байхад ЭЗЭН Абрамд үзэгдэж —Би бол Төгс Хүчит Бурхан. Чи Миний өмнө явж, гэм зэмгүй байгтун.
Абрахам нүүрээрээ газар унан, инээж, —Зуун настай хүн хүүтэй болно гэж үү? Ерэн настай Сара хүүхэд төрүүлнэ гэж үү? гэж дотроо өгүүлжээ.
Абрахам хөвчөө хөндүүлэхдээ ерэн есөн настай,
Дараа гарсан дүү нь Есавын өсгийнөөс гараараа зуурч гарсан учир түүнд “Иаков” гэдэг нэр өгчээ. Ребека тэднийг төрүүлэхэд Исаак жаран настай байлаа.
Эцэгт минь “Танд хүү төржээ” гэсэн мэдээг авчирч, түүнийг баярлуулсан хүн хараагдах болтугай.
Тэр зуугаад насалсан тул биеийнхээ бараг үхсэнийг болон Сарагийнх нь умай үхмэл болсныг мэдсэн хэдий ч итгэлээр дорой болсонгүй.
Тэгэхэд Абрахам тэвчээртэй хүлээснээрээ амлалтыг хүртжээ.