3 Абрахам өөрт нь төрсөн хүүдээ буюу Сарагийн төрүүлж өгсөн хүүд Исаак гэдэг нэр өгөв.
Бурхан —Үгүй ээ, чиний эхнэр Сара чамд үнэхээр хүү төрүүлж өгнө. Чи түүнийг нь Исаак гэж нэрлэнэ. Би түүнтэй гэрээгээ байгуулж, энэ нь түүний үр удамд мөнхийн гэрээ болно.
Харин Би гэрээгээ Сарагийн чамд ирэх жилийн өдийд төрүүлж өгөх Исаактай байгуулна гэв.
Бурхан Абрахамд —Чи тэр хүү, зарц бүсгүй хоёроос болж сэтгэл бүү зов. Сарагийн чамд хэлсэн бүгдийг сонс. Учир нь Исаакаас төрсөн нь л чиний үр удам гэж дуудагдах болно.
Сара —Бурхан надад инээмсэглэл авчирлаа. Сонсогч хэн бүхэн надтай хамт инээх болно гэв.
Бурхан —Чи өөрийн хүү, цорын ганц хайртай хүү Исаакаа аваад Мориа гэдэг газар уруу яв. Миний зааж өгөх нэг уулан дээр, тэндээ түүнийг шатаалт тахил болгон өргө гэв.
Абрахамын хүү Исаакийн үр удам нь ийм болой. Абрахам Исаакийг төрүүлж,
Абрахам Исаакийн эцэг, Исаак Иаковын эцэг, Иаков Иудагийн болон ах дүүсийнх нь эцэг болой.
Тэр түүнд хөвч хөндөх ёслолын гэрээг өгсөн. Ийнхүү Абрахам Исаакийн эцэг болж найм дахь хоног дээр нь түүний хөвчийг хөндөв. Исаак Иаковын эцэг болж, Иаков арван хоёр өвөг дээдсийн эцэг болсон.
Тэд Абрахамын үр удам ч гэлээ бүгд түүний хүүхдүүд гэсэн үг биш, харин «Чиний үр удам Исаакаар нэрлэгдэх болно» гэжээ.
Энэ нь түүнд “Исаак дотор чиний удмынхан хэмээн нэрлэгдэнэ” гэж айлдсан хүү нь байлаа.
Тэгэхэд Би танай өвөг Абрахамыг Евфрат мөрний чанадаас авч, Канааны бүх нутгаар дамжуулан газарчлан хөтөлж, түүний үр удмыг олшруулж, Би түүнд Исаакийг өгсөн.