Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Эхлэл 20:3 - Ариун Библи 2004

3 Гэтэл Бурхан Абимелех дээр шөнийн зүүдэнд хүрч ирээд, түүнд хэлсэн нь —Чи өөрийн авсан энэ эмэгтэйгээсээ болж үхнэ. Учир нь тэр эмэгтэй бол гэрлэсэн эмэгтэй гэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

3 Гэтэл Бурхан шөнөөр Абимелех дээр зүүдэнд нь хүрч ирээд, түүнд хэлсэн нь —Чи авсан энэ эмэгтэйгээсээ болж үхнэ. Учир нь тэр эмэгтэй бол гэрлэсэн эмэгтэй гэв.

Onani mutuwo Koperani




Эхлэл 20:3
22 Mawu Ofanana  

ЭЗЭН Абрамын эхнэр Сараигаас болж Фараон хийгээд түүний гэр бүлийнхэнд хүнд гай зовлон учруулав.


Тэгээд Фараон Абрамыг дуудаж —Чи яагаад надад ингэж хандав аа? Чи яагаад түүнийг эхнэрээ гэж надад хэлсэнгүй вэ?


Одоо чи тэр хүний эхнэрийг буцаа. Тэр бол эш үзүүлэгч мөн бөгөөд тэрээр чиний төлөө залбирна. Тэгээд чи амьдрах болно. Хэрэв чи түүнийг буцаахгүй бол чи болон чиний харьяат бүхэн зайлшгүй үхэх болно гэдгийг мэдэж ав гэв.


Зүүдэндээ үзвэл, газар дээр нэгэн шат босож, түүний орой нь тэнгэрт тулан, бас дахин харвал, түүгээр Бурханы тэнгэр элч нар өгсөн уруудан байлаа.


Шөнө нь сири хүн Лабаны зүүдэнд Бурхан хүрч ирээд —Чи болгоомжил, Иаковт сайн муу юу ч битгий хэл! гэжээ.


Иосеф нэгэн зүүд зүүдлээд, түүнийгээ ах нартаа ярьсанд тэд түүнийг улам үзэн ядах болжээ.


Иосеф бас өөр нэг зүүд зүүдлээд, түүнийгээ ах нартаа —Сонсоцгоо! Би бас өөр нэг зүүд зүүдэллээ. Энэ удаа нар, сар бас арван нэгэн од надад мөргөцгөөж байлаа гэж ярив.


Шоронд хоригдож байсан Египетийн хааны сөнч, талхчин хоёр нэгэн шөнө хоёулаа зүүдэлсэн бөгөөд тэр хоёрын зүүдний совин нь өөр өөр байлаа.


тэд —Бид хоёулаа зүүд зүүдэллээ, харин түүнийг тайлах хүн алга гэсэнд Иосеф тэдэнд —Тайлал нь Бурханд байгаа биш үү? Надад хэлнэ үү? гэв.


Шөнө нь Бурхан Израильд үзэгдэж, —Иаков аа! Иаков аа! гэж дуудахад Иаков —Би энд байна гэж хариулав.


тэднийг дарлахыг ЭЗЭН хэнд ч зөвшөөрөлгүй, тэдний төлөө хаадыг зэмлэн,


Гүн нойр хүмүүсийг хучин, хүмүүс орондоо дуг хийх зуур тэдэн дээр гүн нойр ирэхэд зүүд буюу шөнийн үзэгдэл дотор,


Тэрээр хүнийг явдлаас нь эргүүлж, бардамналаас барихын тулд билээ.


Тэр тэднийг дарлахыг хэнд ч зөвшөөрөөгүй бөгөөд Тэдний төлөө хаадыг ч зэмлэн


Тэгээд Иона нэг өдөржин тэр хотоор алхан явж, хашхиран, —Дөч хоногийн дараа Ниневег хөмрөх болно гэв.


Дараа нь Бурхан Балаам дээр ирж —Чамтай хамт байгаа эдгээр хүмүүс хэн бэ? хэмээв.


Харин түүнийг тийн бодож байх үед Эзэний тэнгэр элч зүүдэнд нь үзэгдэж, —Давидын хүү Иосеф оо, Мариаг эхнэрээ болгохоос бүү эмээгтүн. Учир нь түүнд олдоод байгаа нь Ариун Сүнснийх юм.


Пилатыг шүүгчийн суудалд сууж байх үед эхнэр нь түүнд —Тэр зөвт Хүнд юу ч бүү хий. Би урьд шөнө зүүдэндээ Түүнээс болж ихэд шаналав гэж хэлүүлжээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa