Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Эхлэл 20:11 - Ариун Библи 2004

11 Абрахам —Энэ газарт Бурханаас айж эмээнэ гэж байхгүй тул тэд эхнэрээс минь болж намайг ална гэж бодсон билээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

11 Абрахам —Энэ газарт Бурханаас айж эмээнэ гэж байхгүй тул тэд эхнэрээс минь болж намайг ална гэж бодсон билээ.

Onani mutuwo Koperani




Эхлэл 20:11
16 Mawu Ofanana  

Египетчүүд чамайг хараад, “Энэ бол түүний эхнэр байна” гэж хэлээд намайг алж, чамайг амьд үлдээнэ.


Абимелех Абрахамд бас —Чи ямар учраас ингэсэн бэ? гэв.


Тэгээд ч Сара нь үнэхээр миний дүү охин, миний эцгийн охин, харин миний ээжээс төрөөгүй, тэгээд тэр миний эхнэр болсон.


Тэнгэр элч өгүүлрүүн —Хөвгүүнд гар бүү хүр! Түүнд юу ч бүү хий! Учир нь чи хүүгээ, цорын ганц хүүгээ Надаас харамлаагүй тул чамайг Бурханаас эмээдгийг чинь одоо Би мэдлээ гэв.


Тэр газрын хүмүүс түүний эхнэрийн тухай асуусанд тэрээр —Энэ бол миний охин дүү гэжээ. Ребека харваас гоо үзэсгэлэнтэй учраас энэ нутгийнхан түүнээс болж өөрийг нь алж магадгүй гэж бодоод, түүнийг эхнэрээ гэж хэлэхээс айжээ.


Гурав дахь өдөр нь Иосеф тэдэнд хандаж —Би Бурханаас эмээдэг тул та нар ийм нэг юм хийгээд амиа аварцгаа.


Харин миний өмнө байсан урьдын захирагчид ард түмэнд ачаа үүрүүлж, дөчин мөнгөн шекелээс гадна тэднээс талх, дарс авч байсан. Зарц нар нь хүртэл ард түмнийг ноёлж байжээ. Харин би Бурханаас эмээсэн учир тийн үйлдсэнгүй.


Уз хэмээх нутагт Иов гэгч нэгэн хүн байв. Тэрээр гэм зэмгүй, шулуун шударга, Бурханаас эмээдэг болоод бузар муугаас зайлдаг хүн байв.


Тэрээр хүнд хандан “Үзэгтүн, Эзэнээс эмээх нь мэргэн ухаан юм. Бузар муугаас зайлах нь ухаарал юм” хэмээн айлдав гэв.


Талх иддэг шиг миний хүмүүсийг иддэг, ЭЗЭНийг дууддаггүй, Бузар мууг үйлдэгч бүхэн мэддэггүй юм уу?


ЭЗЭНээс эмээхүй нь мэдлэгийн эхлэл мөн. Харин мунхгууд сургамж ба мэргэн ухааныг үл тоомсорлодог.


Үнэн ба хайр энэрэл нүглийг цагаатгадаг. ЭЗЭНээс эмээхүй нь хорон муугаас холдуулна.


ЭЗЭНээс эмээхүйг чи ухаарна, Бурханы мэдлэгийг олж авна.


ЭЗЭНээс эмээхүй бол хорон мууг үзэн ядах явдал юм. Бардамнал, ихэмсэг зан, хорон муу зам ба гажсан амыг би жигшдэг.


«Тэдний нүдний өмнө Бурханаас эмээх айдас үгүй»


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa