Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Эхлэл 2:8 - Ариун Библи 2004

8 ЭЗЭН Бурхан дорно зүгт Еденд цэцэрлэг байгуулаад, тэнд өөрийн бүтээсэн хүнийг авчирч тавьжээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

8 ЭЗЭН Бурхан дорно зүгт Еденд цэцэрлэг тариад, урласан хүнээ тэнд авчирч тавьжээ.

Onani mutuwo Koperani




Эхлэл 2:8
12 Mawu Ofanana  

Лот хараагаа өргөн, Иорданы тал хөндийг бүх газартаа элбэг устай, ЭЗЭНий цэцэрлэг шиг, мөн Зоар хүртэлх Египетийн нутаг шиг байхыг харав. Учир нь энэ нь Содом, Гоморра хоёрыг ЭЗЭН устгахаас өмнө байв.


ЭЗЭН Бурхан хүнийг өөрийг нь гаргаж авсан газар шороог хагалуулахаар Еден цэцэрлэгээс гарган явуулжээ.


Тэгээд Бурхан тэр хүнийг хөөж гаргаад, амийн мод уруу хөтлөх замыг хамгаалуулахаар Еден цэцэрлэгийн зүүн талд херубууд болон зүг бүрд эргэлддэг галт илдийг байрлуулан тавьжээ.


Каин ЭЗЭНий оршихуйгаас явж, Едений зүүн талд орших Нод гэдэг газарт нутаглан суух болов.


Гозан, Харан, Резеф мөн Телассарт байсан Едений хөвгүүдийг миний эцэг өвгөд устгахад, тэр үндэстнүүдийн бурхад тэднийг аварсан уу?


Үнэхээр ЭЗЭН Сионыг тайвшруулж, түүний бүх хоосон газрыг ч энэрнэ. Тэр зэлүүд талыг Еден шиг, цөлийг нь ЭЗЭНий цэцэрлэг мэт болгоно. Тэнд баяр баясгалан, зугаа цэнгэл, талархал, дуу хууртай байх болно.


Харан, Канне, Еден, Шебагийн наймаачид, Асшур болон Хилмад нар чамтай худалдаа хийж байв.


Чи Бурханы цэцэрлэг Еденд байв. Эрдэнэсийн чулуу бүр чамайг бүрхэж байв. Бадмаараг, молор, алмааз, биндэрьяа, оникс, хаш, индранил, оюу болон маргад байв. Чиний дотор чиний хүрээ ба углуургууд алтаар урлагдсан байв. Чамайг бүтээсэн өдөрт тэдгээр нь бэлтгэгдсэн байв.


Би түүнийг нүхэнд орогсодтой хамт Үхэгсдийн оронд буулгах цагт түүний унах дуугаар Би үндэстнүүдийг чичрүүлэв. Едений хамаг сайн услагдсан мод, Ливаны шилмэл сайн мод газар дор амруулагдав.


Едений моддын дундаас алдар болон агуу байдлаараа чи алинтай нь тийм адил вэ? Гэсэн ч чи Едений моддын хамт газрын дор унагаагдах болно. Чи илдэнд алагдагсадтай хамт хөвч хөндүүлээгүй хүмүүсийн голд хэвтэх болно. Фараон болон түүний хамаг олон түмэн тийм байна»” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


Тэдний өмнө гал шатаж, ард нь дөл дүрэлзэнэ. Тэднийг ирэхээс өмнө энэ нутаг нь Едений цэцэрлэг шиг байдаг боловч тэдний ард зэлүүд цөл шиг болдог. Тэднээс зугтах юм огт үгүй.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa