26 Лотын эхнэр эргэж харснаас болж давсан багана болжээ.
26 Харин Лотын ард явж байсан эхнэр нь эргэж хараад давсан багана болчихжээ.
Нөгөө хүмүүс тэднийг хотоос гадагшаа гаргаад, —Зугтаа, амиа хамгаалагтун! Бүү эргэж хар! Энэ хээр талд бүү үлд! Уул уруу зугт! Эс тэгвэл та нар устгагдах болно гэсэнд
Замаасаа гажигч хүн хийсэн үйлийнхээ үр жимсээр дүүрнэ. Харин сайн хүн өөрийн хийсэн үйлсдээ сэтгэл ханах болно.
Өөрсдийн амийн үнээр нүгэл үйлдсэн тэдгээр хүмүүсийн бойпоруудын хувьд гэвэл, тэд тэдгээрийг ЭЗЭНий өмнө авчирсан бөгөөд тэдгээр нь ариун учраас тэдгээрийг тахилын ширээг бүрэхэд зориулан давтсан ялтас болгогтун. Тэдгээр нь Израилийн хөвгүүдэд тэмдэг болж байг гэлээ.
Харин Миний зөвт нэгэн итгэлээр амьдрах бөгөөд Хэрэв тэр ухрах аваас Миний сэтгэл түүнийг таалахгүй” гэжээ.